Ухаантай эмэгтэй зөвхөн өөрийнхөө биш, нөхрийнхөө гоо сайхан, эрүүл мэндэд ч бас анхаарал тавьдаг. Учир нь хэдэн жилийн дараа өөрөөсөө хавьгүй ихээр овор суусан, пивоны гүзээтэй, амьсгаа дээртэй эрийг сугадаж явахыг хүсдэггүй юм. Нүүрээ угаахдаа, бас гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо давхар хайртыгаа бодолцох хэрэгтэй шүү хонгор минь. Мэдээж төрөлхийн арчлуулж тордуулах дургүй эрчүүдийг нялх хүүхэд шиг бөөцийлөөд, гарах бүрт нь уруул зөөлрүүлэгч түрхээд байвал тэд амархан залхана. Тиймээс дараах 8 төрлийн зуршлыг л түүндээ зааж өгөөрэй.
1. Гарны савангаар нүүрээ угаадгийг нь болиулах
Эрчүүд угаасаа л амар хялбар, товч тодорхой юманд дуртай. Угаалгын өрөөнд ороод тэд энэ хөөсөн савангаар нь нүүрээ угаая, нянгийн эсрэг нь гаранд тохиромжтой, нэрсний найрлагатайг нь шүршүүртээ хэрэглэе гэж бидэн шиг бодохыг хүсдэггүй. Тийм болохоор л бүгд нэг дор багтсан “гар нүүрийн саван” гэсэн шошготойгоор нь бөөндчихдөг юм. Хонгортоо бактерийн эсрэг найрлагатай савангаар нүүрээ угаавал хуурайшиж, эмзэгших хандлагатай болно гэдгийг сайн тайлбарлаж өгөөрэй. “Монос Косметикс”-оос гаргасан эрчүүдэд зориулсан Монголын хамгийн анхны “Биомакс” брэндийн бүтээгдэхүүнийг зөвлөж байна. Эдний нүүр цэвэрлэгч гель нь арьсны бохирдлыг бүрэн цэвэрлэж, нүүрийг сэргээж сэрүүцүүлдэг найрлагатай. Аз болж, эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхтэй харьцуулахад харьцангуй зузаан байдаг ба гадны нөлөөлөлд өртөхдөө удаан байдаг. Тиймээс эрчүүд арьсаа өдөр тутамдаа байнга арчилж байвал арьс нь эрүүл, залуугаараа удаан байх болно.
2. Өдөр бүр SPF-тэй бүтээгдэхүүн хэрэглүүлэх
Бидний хэрэглэдэг шингэн крем, тос цаанаасаа SPF-тэй байдаг учраас бид тэднийгээ хэрэглэхдээ давхар нарнаас хамгаалагдчихдаг. Харин нүүрээ буддаггүй эрчүүд маань яах болж байна? Ялангуяа зуны улиралд нүүрэндээ нарны хамгаалалттай бүтээгдэхүүн түрхэхгүй бол, намар хүртэл бор арьстайгаа явна гэдгийг түүндээ сануулж хэлээрэй. “Биомакс” брэндийн өдрийн тос нь SPF15 –тай учир эрчүүдийн арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна бүтэн өдрийн турш чийгшүүлж, мөн хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ.
3. Үсэндээ чийгшүүлэгч тогтмол түрхэхийг зөвлөх
Үсэндээ чийгшүүлэгч түрхдэггүй эрэгтэй хүн хоёр дахин хөгшин харагддагийг мэдэх үү? Хайртыгаа одооных шигээ залуухан гялалзсан хэвээр нь удаан харахыг хүсвэл үсний чийгшүүлэгчийг өдөр тутмынх нь гоо сайхны дэглэмд нэмж өгөөрэй. Мөн эрэгтэйчүүдэд тусгайлан зориулсан шампунь нь бусад шампуньтай харьцуулахад үнэр, үйлчилгээний хувьд өөр буюу илүү сайн тохирдог. “Биомакс” брэндийн шампунь эрчүүдийн үс болон хуйханд тэжээл өгч, тослогийн балансийг тэнцвэржүүлж, хуйхыг сэнгэнүүлж тайвшруулах үйлчилгээтэй. Өдөр тутамдаа хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
4. Унтахынхаа өмнө үсээ угаахыг сануулах
Эмэгтэйчүүд бидний ихэнх нь орой унтахдаа арьсныхаа нүхийг амраахын тулд нүүрний будгаа заавал угаах ёстой гэдгийг мэддэг. Гэхдээ гоо сайхны энэ дүрэм эрчүүдэд ч гэсэн хамаатай гэдгийг мэдэх үү? Тэдний хэрэглэдэг үсний вакс, гель зэрэг нь мөн л хуйхны болон духны арьсны нүх бөглөдөг учраас тэр хэсгүүдээр батга гарах эрсдлийг ихэсгэдэг. Тиймээс үсээ гангалах дуртай залуудаа орой бүр угаах ёстойг нь сануулж байгаарай. Өөрт нь тохирсон шампунь авч тавих зайлшгүй шаардлагатай байгаа биз?
5. Сахлын усыг байнга хэрэглэж хэвшүүлцгээе
Эрчүүд сахлаа хусчаад шууд гадаа гардаг. Тэр нь маш буруу сахал хуссаны дараа арьсны нүх нь тэлж, хуурайшихаас гадна цочирсон байдаг учир заавал зориулалтын сахлын ус хэрэглэх шаардлагатай. Сахлын ус нь арьсны үрэвслийг намдаан, арьсны нүхэнд нян бактер орохоос хамгаалж, арьсыг чийгшүүлж зөөлрүүлдэг. Тиймээс бүсгүйчүүд маань хайртдаа сахлаа хуссаных нь дараа сахлын усыг нь байнга сануулж хэрэглүүлж байгаарай.
6. Спорт цүнхэнд нь чийгшүүлэгчтэй тос хийх
Хүчтэй саван, нарны хурц тусгалын нөлөөгөөр эрчүүдийн арьс сайртаж хуурайшиж магадгүй. Ялангуяа фитнесс, бассейнд явж биеийнхээ гоо сайханд анхаардаг залуучууд өдөрт хэд хэдэн удаа усанд ордог учраас арьс нь хуурайших магадлал илүү өндөр. Хайртынхаа спортын цүнхэнд чийгшүүлэгч тос байнга хийж байгаарай. Биомакс брэндийн чийгшүүлэгч өдрийн тос нь SPF-тэй учраас нарны хамгаалалтыг нь ч давхар зохицуулчихна.
7. Хөмсгийг нь янзалж өгөх
Эрэгтэйчүүд ч бас бидэн шиг хөмсгөө арчлах ёстой. Жирвийтэл нь засах албагүй ч, зэрлэгийг нь зулгааж төрөлхийн хэлбэрийг нь тодруулах юм бол хайртын чинь харц тодорч, илүү сэргэлэн цэмцгэр төрхтэй болно.
8. Хумсаа цэвэрхэн байлгахад нь анхаарах
Чи ч бас хайртынхаа хумсны завсар хар өнгөтэй байхыг харж тэвчдэггүй биз дээ? Тоосжилт ихтэй газар ажилладаг, гадуур хөөцөлдөх ажилтай, үргэлж жолооны ард суудаг эрчүүдийн хумс бохирдохдоо амархан байдаг. Үргэлж л завгүй явдаг түүнийхээ хумсыг засаж өгч байгаарай.