Монголчууд өнө эртнээс өвөрмөц баялаг нүүдлийн соёл иргэншлээ бүтээн баяжуулж ирэхдээ үндэсний хувцас, гоёлыг бий болгож, энэ нь улмаар түүхийн урт удаан явцад улам баяжин хөгжиж иржээ. Монгол үндэсний хувцас нь Монгол орны уур амьсгал, амьдралын хэв маяг, ахуй амьдрал, гоо зүйн таашаал, зан заншил, итгэл бишрэл, ёс уламжлалыг нарийн нягт тусгасан байдаг бөгөөд өнгө хэлбэр, өчүүхэн жижиг нугалаас ширээс, чимэг шаглаас нь хүртэл нарийн учир утгатай, ардын бэлгэдэл зүйн сэтгэлгээг тусгасан байдаг онцлогтой. Монголчуудын хувцас эдлэл өнө эртний хэдэн мянган жилийн түүхтэй нь магад боловч эдүгээ бидний мэдэх хамгийн эртний түүхэн сурвалж нь Төв Азийн нүүдэлчдийн хамгийн анхны төрт улс, эзэнт гүрнийг байгуулсан Хүннү нартай холбогддог.
Хүннү нарын буруу энгэртэй дээлээс Эзэнт Гүрний үеийн хувцас хэрэглэл, манжийн харъяалалд багтах болсноор өөрчлөгдсөн захтай дээл, ардын хувьсгалын үед “Феодалийн бурангуй ёс”-ыг хугацаа, түүхийн нугачаанд багагүй өөрчлөгдөж иржээ. Судалгаанаас үзвэл Монгол улсын хорь гаруй ястны дээл нь 400 гаруй, гутал 20 гаруй, бүс нь арав орчим төрел байх бөгөөд эдгээр нь ястан ястанаар онцлог бүхий авч Монгол туургатны нийтийн нэг хэв маягтай, ижил төслег загвартай байдаг. Монгол үндэсний хувцас нь тухайн хүний гарал угсаа, нутаг ус, нас хүйс, зэрэг дэв, бэл бэнчин, эрхлэх ажил, гэрлэсэн гэрлээгүйг илтгэхийн зэрэгцээ улирлын байдал, эрхэлж буй ажил хөдөлмөр, тэр байтугай болох гэж буй үйл явдлыг ч илэрхийлж байдаг онцлогтой. Монголчууд эртнээс хувцсыг өмсөх тусгай журам горимтой байсан бөгөөд үүнийгээ хатуу баримталдаг, хэн хэзээ хаанаа юуг өмсөхийг нарийн заасан хуулийг бүр Хүннү нарын үеэс мөрдөж ирсэн хувцасны эртний соёлтой үндэстэн билээ.
МАЛГАЙН ЗҮЙЛ
Малгай -Толгойд өмсөх хувцас өмсгөл. Мандах төрийн малгай, Эдийн тэргүүн залаат малгайг өмсүүлээд, Эргүүлэн зүүхээс сүйх зэргийг зүүлгэж /цайны үг/
Малгайчин – малгай урлахад мэргэжсэн уран хүн
Титэм – 1. Малгайн хүндэтгэл нэр, 2. Хүндэтгэвэл зохих хүний малгай:
XIX зууны үеийн таван тал саравчтай банза риньаа цөгнөсөн очир жинстэй зуны титэм, дундад зууны үеийн хааны титэм, дундад
зууны үеиин гэгээн хүнии очир жинстэи дөрвөн тал саравчтай хар үнэгэн өвлийн титэм, дээр үеийн хаадын номин чулуун жинстэй хар үнэгэн титэм, дээр үеийн хаадын зуны сэрүүн титэм г.м
Гургуул – хүүхэд өмсөх малгай
Албаны – албаны хүний өмсөхөд зориулсан.
Алтан – цан хэлбэртэй, дээрээ дог жинстэй, бөс цаас зэргийг олон давхарлан нааж маажиндсан алтан өнгө бүхий малгай: бараа бологч сойвонгийн өмсдөг чулуун жинстэй зуны алтан малгай: хувилгаан ламын алтан малгай: чун жинстэй алтан малгай г.м
Алчуур – толгой бооход зориулсан эдлэл
Анчны – тарваганы арьсаар бүрсэн адууны арьсаар хийсэн чихтэй малгай
Арьсан -анчдын өмсөх ан амьтан, малын арьсаар хийсэн малгай
Багвагар – намхан пагдгар малгай
Багван – лам нарын өмсдөг шовгор малгай
Баншаа – шовгор оройтой, улаан өнгийн дотортой, шар өнгийн гадартай, урт бүчтэй малгай, богдын шавь даншигт өмсдөг баншаа, эрдэмтэн ламын өмсөх баншаа
Барга – улаан зангилаатай, улаанаар хүрээлсэн цайвар ногоон өнгийн тавтай, цэнхэрээр эмжсэн алтан хоргой чимэгтэй, босоо ширээстэй намхан тавиун оройтой, шар торгон оройтой, цэнхэрээр доторлож хилэнгээр гадар-ласан халбагар саравчтай, улбар шар сагалдрагатай, хэлбэр маш төв намба сайтай, дугуй хэлбэртэй, үс хадсан дээд тушаалын лам нарын өмсдөг малгай, донхю ч гэнэ.
Бичлүүр – бүчилж өмсөхөд зориулсан малгай, шивэгчтэй малгай ч гэнэ
Богдын – шижир алтан догтой таван тал малгай
Богтаг – XIII зууны үеийн ордны эмэгтэйчүүдийн өмсөж байсан хүрэн буюу хөх өнгөтэй тохой хэр өндөр малгай
Боолт – улаан зангилаатай, цэнхэр хөвөөтэй, улбар шар тавтай, босоо ширээстэй, бөмбөгөр оройтой, улбар шар туургатай, унжуу шилтэй, ногоон цэнхэр өнгийн бүчтэй, үнэгний үс хадсан үзэмчин нарын өмсдөг малгай. Хар үнэгэн боолт малгай, шар үнэгэн боолт малгай
Бортого – өндөр туургтай, хавтгай оройтой малгай
Босоо чихт – чих буулгадаггүй үргэлж босоо байдаг малгай
Бөөгийн – бөө нарын өмсдөг хүний дүрс, нар, сар зэргийг дүрсэлсэн малгай
Булган – булгаар хийсэн малгай, мянгад эрэгтэйчүүдиин өвлийн булган малгай, торгон цэргийн таван талтай өвлийн булган малгай, лам нарын дөрвөн тал булган малгай, настай хүний өмсдөг булган хөнгөн малгай, халх өвлийн булган малгай, эртний хаадын булган энгийн малгай г.м
Буриад – шүрэвтэй, ширээстэй, тэвэгтэй малгай
Бүрх – тэнз, дэрсээр бөмбөгөр оройтой малгай
Бүрхүүл – чихтэй, бүчтэй, үнэгний бушгагаар хийсэн урианхай эрэгтэй хүний өвлийн малгай
Гивлүүр – нимгэн торгомсог эдээр хуниас гарган хийж хоёр хажууд нь бүч хадсан эмэгтэй хүний нүүр халхлах зүйл
Гоёлын – гоёлд өмсдөг, эхнэрийн гоёлын малгай, охидын гоёлын малгай, хаадын гоёлын малгай, гэлэн лам нарын гоёлын малгай г.м
Годон – арьсны год зүйж хийсэн малгай улаан залаатай, хөндлөн хийсэн дэрэвгэр хүрээтэй
Гомша – пагдгар оройтой, улаан дотортой, шар гадартай, дээш сөхсөн туургатай, хоёр дэлдийсэн үзүүртэй гэлэн хүний өмсдөг малгай
Гургуул – хүүхэд өмсөх малгай
Гүзэг -хамба, цорж нар өмсдөг есөн үзүүртэй хүндэтгэлийн малгай
Даль – буриад нарын өмсдөг малгай
Донхю – барга малгайн бас нэг хэлбэр: албан донхю, өвлийн донхю, улаан торгон бүчтэй, буурал үнэгэн үстэй донхю г.м
Дугуй – дугуйвтар хэлбэртэй, хойд тал сэтэрхий малгай, төгрөг малгай ч гэнэ: дариганга эхнэрийн өвлийн дугуй малгай, үзэмчин ламын дугуй малгай, хар хүний хүрэн оротой, цэнхэр саравчтай дугуй малгай, лам нарын шар оройтой, шар саравчтай дугуй малгай г.м дөрвөн малгай
Дуулга – 1.баатрын дайтахад өмсөх төмөр малгай, 2.Чойжингийн өмсөх малгай, 3. Дуулга хэлбэртэй энгийн ард хүний өмсөх малгай, 4. Дуулгай хэлбэртэй арьсаар хийсэн хоёр талдаа гарьдын жигүүрийг алтаар үйлдсэн малгай
Арьсан дуулга – арьс илгээр хийсэн малгай
Арьсан алтан дуулга – арьсыг алтаар өнгөлсөн дуулга
Алтан гарьдын жигүүрт арьсан дуулга – алтан гарьдын жигүүрийг алтаар үйлдсэн арьсан дуулга
Гэрэлгүй – өнгөлөөгүй хар төмөр дуулга
Гэрэлтэй – өнгөлсөн төмөр дуулга
Сур – цараг дуулга
Таван өнгийн арьсан дуулга – таван өнгийн арьсаар хийсэн дуулга
Улаан арьсан дуулга – улаан өнгийн арьсаар хийсэн дуулга
Хөх арьсан дуулга – жад баригч хүний хэрэглэх дуулга
Хүрэн арьсан дуулга – хүрэн өнгийн арьсаар хийсэн дуулга
Цагаан арьсан дуулга – утаагүй арьсан дуулга
Шар арьсан дуулга – шар өнгийн арьсаар хийсэн дуулга
Дуулганы гэзгэвч – ар шил
Дарагч – дарж бооход зориулсан зүйл
Жажуур – дуулганы хажуугийн хэсэг
Магнайвч – магнайд хадсан янз төмөр
Соновтор – дуулганы оройд хатгах чимэг
Соновторын гэр – дуулганы соновтор хадгалах гонзгой дөрвөлжин хэлбэртэй хүрэн булигаар сав
Чивэгч – дуулганд хадсан жажуурын халхавч
Чивэгчит – чих даруулах хэсэг
bolod.mn