Эцэг, эхчүүд хүүхдүүдээ “Чи хэрэв бохио залгичихвал тэр чинь ходоодонд наалдаад хэзээ ч гарч ирэхгүй” хэмээн айлгадаг билээ. Тэгвэл эмч нар энэ яриаг үгүйсгэжээ. Зажилдаг бохь агуулгадаа сунадаг бодис, амтлагч зэргийг багтаадаг билээ. Тийм учраас ходоод ердийн хоол хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулдаг шигээ бохийг боловсруулж чадахгүй юм.
Харин хоол боловсруулах үйл явц бие махбодод орсон эд зүйлсийг өөр аргаар учрыг нь олох чадвартай гэнэ. Гүрвэлзэх хөдөлгөөн тэдгээрийг ходоод гэдсээр шахаж, бүрмөсөн гартал нь түлхдэг байна. тийм учраас бохь үнэн хэрэг дээрээ хүний биеэс 1-2 хоногийн дараа гадагшилдаг аж.
Бохь наалдамхай зүйл хэдий ч хоол боловсруулах эрхтэнүүд энэ асуудлыг ч шийдвэрлэж дөнгөдөг байна. Эхлээд шүлс бохийг аманд оронгуут нь боловсруулахыг оролдоно. Шүлс гадна бүрхүүл, амтлагч зэргийг нь үгүй хийх ч голыг нь бардаггүй.
Дараа нь бохийг хоол боловсруулах эрхтэнүүдээр гүрвэлзүүлэх ходоод гэдэсний булчингууд үүнийг хийхийг оролдоно. Гэхдээ эмч нар том бохь юм уу хэд хэдэн бохийг нийлүүлээд залгивал гэдэс бөглөрөх үйл явц явагдаж магадгүйг анхааруулав. Ялангуяа энэ ходоод гэдэсний үйл ажиллагаа нь бага хэмжээтэй хүүхдүүдэд онцгой хамааралтай.
www.wikimon.mn