“Цувтай охин” машиндаа 2-р сарын 26-нд
Нэрээ нууцалсан Сьчуань нутагтай энэ эмэгтэй хоолны газар ажиллуулдаг. 2-р сарын эхээр Үхань хотод ажиллаж буй эмч сувилагч нарт халуун хоол унд хэрэгтэй байгааг тэрээр ойлгон хоолны газрын хүмүүсээ дагуулан Үханьд очин эмчилгээний ажилтнуудад хоол хийж өгөхөөр шийдэв. Орон нутгийнхаа холбогдох байгууллагаар зөвшөөрүүлэн тэрээр сайн дурын ажилтан болж Үханьд ирэх зөвшөөрөл авчээ.
2-р сарын 3-нд тэрээр тогооч нараа дагуулан өөрийн унаагаар авран хэдэн цаг явж байж Чэндү хотоос Үхань хотод ирж, дараа өдрөөс нь ажлаа эхлүүлэн өдөрт 400-600 хүний хоол бэлдэн эмнэлгийн ажилтнуудад үнэ төлбөргүй хүргэж өгч байлаа. Анх хамгаалалтын хувцас байсангүй тул борооны цув нөмрөн өөрөө машин унаж эмнэлгүүдээр явж хоол хүргэдэг байсан учраас энэ жил 24-тэй түүнийг эмч сувилагчид “Цувтай охин” хэмээн дуудах болжээ. “Цувтай охин” одоо зөвхөн эмч сувилагч нарт үнэ төлбөргүй хоол хангаад зогсохгүй хүмүүсийн эмнэлэгт хандивласан эд зүйлийг хураан авч хүргэж өгч байна. Тээрээр хэлэхдээ, Би коммунист намын гишүүн хүн, вирустэй тэмцэх ажил дуусан дуустал би эмнэлгийн ажилтнуудад чадлынхаа хирээр үйлчлэх болно гэжээ.
Тогооч нарынхаа хамт хоолоо савлаж байна
Савласан хоолоо халуун барьдаг хайрцагт хийн, машиндаа ачна
Тэрээр нэгэнт хориод өдөр ийн ажиллажээ
Машиныхаа хаалганд: Би Сьчуань нутгаас Үхань хотыг зорьж ирлээ гэх үсэг наажээ
Машиныхаа арын цонхонд: Вирус устахгүй бол би буцахгүй-Цувтай охин гэж бичжээ
Сүлжээ ашиглагчдын ирүүлсэн хандивыг эмнэлэгт хүргэж өгч байна
Хоолоо хүргэж явна