Дэлхийд алдартай томоохон казино, зочид буудлын үйлчилгээний төв болохын зэрэгцээ энтертайнмент нийслэл гэгддэгээрээ цуутай Лас Вегаст өрнөсөн оддын “сенсаци”-тай мэдээллүүдээс бүх цаг үеийн хэмээн тодотгосон нэгэн нийтлэлийг сонирхуулж байна. Олны хөлд дарагдсан их хотыг “Нүгэлт хот” гэж ч нэрлэдэг ажээ.
10. Дуучин Бритни Спирс ахлах сургуулийн анд Жэйсон Аллен Александртайгаа жиг ургуулж Лас Вегас хотноо цомхон гэгчийн хуримын ёслол үйлдэж байсан нь тийм ч алдартай гэрлэлтүүдийн нэг биш байжээ. Тэдний эл гэрлэлт нь мөн хамгийн богино гэрлэлтүүдэд толгой цохидог ба 22 настайдаа ийн дэггүйтсэн түүний хурим ердөө 55 цаг үргэлжилжээ. (2004)
9. Шоу ертөнцийн зартай гүнж Парис Хилтон хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж “сагсуурсан”-ыхаа хариуд хожим хайрын харилцаа үүсгэсэн найз залуу Си Уайтсын хамт 2010 онд Лас Вегас хотноо баривчлагдаж байсан гэнэ. Цагдаагийнхан түүний гар цүнхнээс кокайн олсон ч өөрийнхийгөө биш хэмээн нилээд гүрийж байсан гэдэг.
8. Сахилгагүй Хунтайж Харригийн нүцгэн зурагны тухай сенсацитай мэдээллийг харин удаах дугаарт онцолжээ. Лас Вегасын тансаг зэрэглэлийн буудалд үл таних нэгэн эмэгтэйтэй нүцгэлсэн түүний “папарацци” мэдээ дэлхий дахиныг шуугиулж сайнтай саартай олон ч коммент дагуулаад байгаа нь саяхан…
7. 25-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн реппэр Тү Пак Шакур нэрт боксчин Майк Тайсоны тулааныг үзэхээр замдаа явж байхдаа дөрвөн удаа буудуулж харамсалтайгаар нас барсан 1996 оны золгүй явдал Лас Вегас хотноо болжээ. Гэмт этгээдийг одоог хүртэл илрүүлээгүй бөгөөд аллагын тухай болон түүнийг одоо ч амьд гэх маргаантай олон цуу байдаг ажээ.
6. “Сенсаци” тарьсан сэтгүүлийн “нүүр хуудас”-ууд мэдээллээрээ хүргэж байсанчлан мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин “The Juice” хочит Өү. Жи. Симпсон 1994 онд эхнэр Николь Симпсон ба түүний найз Рональд Гөүлдман нарыг хөнөөсөн хэрэгт холбогдсон билээ. Түүний үйлдсэн энэ хэрэг Лас Вегаст өрнөж, тэрээр үүнээс гадна хулгай дээрмийн гэх 10 орчим гэмт хэрэгт холбогдож одоогоор 33 жилийн ялаа эдэлж суугаа гэнэ.
5. Нэрд гарч дэлхийд танигдсан дуучин болоогүй байсан Бруно Марс 2010 онд “Hard Rock Hotel & Casino” буудалд байхдаа баривчлагдаж байсан бөгөөд түүний угаалгын өрөөнөөс 2.6 гр кокайн олжээ. Тэрээр хожим буруугаа хүлээж уучлалт эрсэн байна.
4. Хүнд метал урсгалаар тоглодог “Motley Crue” хамтлагийн дуучин, хөгжимчин Винс Нэйлийн хувьд тэрээр согтуугаар жолоо барьж яваад олон гэмт хэрэгт холбогдож байсан гэнэ. Харин Лас Вегас хотод холбогдсон хэрэг нь тэрээр хуучин найз бүсгүйдээ хүч хэрэглэсэн явдал гэнэ.
3. Нэрт боксчин Майк Тайсоны “MGM Grand Garden Arena”-д зохиогдсон 1997 оны ширүүн тулаанд Майк өрсөлдөгч Эвандер Холифильдийн чихийг III дахь үедээ “тас хазсан”-аар багагүй шуугиан тарьсан бөгөөд түүний боксын тамирчны эрхийг нь хасч, $3 сая доллар гарангийн нөхөн төлбөр төлүүлж байжээ. Гэвч хожим Майк Тайсоны боксын эрхийг дахин сэргээсэн юм байна.
2. Лас Вегас хотноо өрнөсөн оддын “сенсаци”-тай мэдээллийн тэргүүн эгнээнд 1994 онд төрсөн Кортни Стадень “Ногоон бүс” киногоороо танигдсан жүжигчин Дуг Хачисонтой 2011 онд гэр бүл болсон явдал бөгөөд тэдний хуримын ёслол Лас Вегаст өрнөж 52 настай Дугийн гэргий оддын ертөнцийн хамгийн залуухан сүйт бүсгүй болжээ. Кортни түүний гурав дахь эхнэр ажээ.
1. 2011 онд реалити шоуны од Ким Кардашиантай гэр бүл болж 72 хоногийн дараа салж байсан Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин Крис Хамприс саяхан шүтэн бишрэгч нэгэн бүсгүйг түүнд өнгөний өвчин халдаасан хэмээн зарга үүсгэсэн нь одоогийн байдлаар “Нүгэлт хот – Лас Вегас”-т өрнөсөн бүх цаг үеийн хамгийн “сенсаци”-тай мэдээ болоод байна. (2012)
PlaySkull.mn
deeo.ruраскруткаоптимизация сайтов по ключевым словамкак взломать яндекс деньги без программiphone по низким ценамкак взять кредит для открытия малого бизнесаcasino tragamonedas gratis demodubai incall escortsOnline casino live games best ukсамые дешевые туры в африку ценаприватбанк взять кредит онлайнвзять денег в долг срочноправила восхождени¤ на килиманджароаршруты восхождени¤ на килиманджароотдых в испании май 2015аруша национальный паркfor gig caricatures in new yorkвсё для ванной комнаты аксессуарыпутевки на кипр в 2015 году вангелисстажировка в рекламном агентствеадвокаты полтавыкак определить позиции сайта