“Хэцүү анги”, “Помогитье нам”, “Рашаантын 18”, “”Франц үнсэлт”, Гоёлын даашинз” зэрэг олон кинонд ааштай,
Охид залуустай үе тэнгийн мэт дотно харилцаж, инээж хөхөрч явдаг Б.Навчаа өдгөө “ТВ-Коктейл” хамтлагийнхантай цуг “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглож буй.
Сэтгэхүйн эмгэнэлт драмын жүжгээр тэр урьд бүтээсэн дүрүүдээсээ огт өөрөөр хувирч чаддагаа харуулсан бөгөөд үзэгчдээс ч өндөр үнэлгээ авсан билээ. Үүгээр ч зогсохгүй, саяхан зураг авалт нь эхэлсэн “Хамгийн сайхан эмэгтэй” уран сайхны киноны гол дүрд тоглох болсон байна. Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ тухайд “Би яагаад дурлаж болохгүй гэж.
Урьд нь дандаа л бусдыг загнаж, зандарсан дүрд тоглож байсан бол одоо дурлалд автаж, хайранд умбамаар байна. Энэ миний бүтээж буй анхны романтик дүр. Үзэгчид миний өөр нэгэн дүрийг “Хоёр ертөнцийн буудал”-аас олж харсан. Тэгвэл тун удахгүй дурласан Навчааг олж харах болно” гэж найз нөхөддөө аминчлан ярьжээ.
shock.mn