Их Британий хатан хаан II Элизабет 1985 онд зураач Энди Уорхоллын бүтээсэн өөрийнхөө дөрвөн хөрөг зургийг худалдан авчээ. Тэрээр уг зургуудыг төрийн эрх барьсныхаа 60 жилийн ойд зориулан 17 сая ам.доллараар худалдан авсан гэнэ.
Гэсэн ч 17 саяаар авсан гэх мэдээллийг үгүйсгэн, хөргүүдийг хэдий хэр хэмжээний үнэ хүрснийг хатан хааны албаныхан нууцлаж байгаа ажээ. Тус хөрөг зургуудыг ирэх 11-р сард Виндзорын шилтгээнд гарах “Хатан хааны хөргүүд” үзэсгэлэнд тавих юм байна.
Now.mn