2023-12-09 14:31
Advertisement
miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Уран зохиол

Сарнай цэцгийн дэлбээ (өгүүллэг)

munkhzul munkhzul
2021-12-31
0 0
0

1251269e5ccb6429d7efc23997f6476b

Миний бие хаврын нэгэн үдэш үхлүүт шархтаж билээ. Цусан улаан өнгөт сарнай цэцгийн дэлбээ хүнийг тийнхүү шархтуулан шаналгаж болох юм гэдгийг улаан зүрхэндээ оруулаагүй явжээ. Сэтгэл зүрхийг минь эзэмдсэн амраг хүндээ уян зөөлөн үг хэлж, хожмын амьдралын ээдрээт замыг эгцлэн шулуутгах санаатай иртэл цагаан бүтээлэгтэй ширээн дээрх болор бумбанд суулгасан, улаан сарнай цэцгийн баглааг уйтгарт нүдээр ширтэн, сууж байлаа.

-Хэн чамд ийм сайхан цэцэг бэлэглээ вэ гэж санаандгүй асуутал тэр өөдөөс минь бухимдсан байдалтай инээвхийлж,
– Чи л лав биш дээ гэв.
– Би чамд зүрхээ өгсөн шүү дээ.
– Зүрхээ өгч болсон юм, цэцэг бэлэглэж болдог байгаа даа.
-Би энэ тухай ер бодсонгүй.
-Тийм ээ, чи зүрхээ өгсөн гэхээс өөр юу ч боддоггүй.
-Би түүнээс илүү юу бодох ёстой юм бэ, би өөр юу бодох ёстой юм бэ? Чи надад хэлээд аль…
Би гайхаш тасарч гутрахын эрхэнд ухаан бодол үймрэн юу ч хэлж чадсангүй.

Нээлттэй цонхны дэргэд очиж зогсвол од түгсэн хаврын цэлмэг тэнгэрийн дор өргөн гудамжнаа зорчих хүн олон. Би тэр олон хүнд сэтгэл зүрхээрээ хашгиран, орилон “Та нар намайг хараач. Энэ дэлхий дээр хосгүй хайрт хүндээ амин зүрхээ тушаан өгсөн би буруутан болоод байна. Миний зүрх сарнай цэцгийн өчүүхэн улаан дэлбээнээс дор юм гэж үү? Би ганцхан зүрхтэй. Би та бүхэнтэй адил ганцхан зүрхтэй. Би түүнийгээ хайрт хүндээ өгсөн. Янаг хайрт түүнийхээ төлөө халгилан булгилагч цусан улаан зүрхээ өгөхөөс илүү яах юм бэ? Haдад хэлээд өгөөч! Цэцэг гэдэг чинь юу юм бэ, та нарын дунд цэцэг барьж үзээгүй хэн байна аа? Гарт чинь ганддаг цэцэг шүү дээ. Хүний зүрхийг барьж үзсэн хүн байвал наашаа харагтун! Миний зүрхийг алган дээрээ тавьсан хүн намайг зэмлэж байна. Гэм нь гэвэл би түүнд цэцэг бэлэглээгүй зүрхээ бэлэглэсэн. Тэгээд би гэмтэн, буруутан болжээ. Зүрхнээс илүү сайхан улаан цэцэг энэ орчлонд байдаг юм уу? Haд хэлээд аль. Хүний амин зүрх, итгэл хайрын шидэт жигүүртэн үүрээ засдаг гал халуун зүрх, ертөнцийн харанхуйг нэвтлэн сарниулагч гэрэлт улаан зүрх. Бүхнийг соёрхон, бүхнийг захирагч бурхан амин зүрхийг минь алган дээрээ тавиад над буцаан өгөх гэж байна”.

Би ингээд эрсхэн эргэж харлаа. Миний хайрт хүн улаан сарнай цэцгийн баглааг уйтгартайяа ширтэн суусаар байлаа. Цагаан бүтээлэг дээр хоёр улаан дэлбээ хэвтэх нь цусны том дусал мэт харагдав.
-Хайрт минь чи үүнийг таслаа юу?
-Үгүй, өөрөө тасраад ойчно лээ.
-Миний хашгирахаар тасраад ойчиж л дээ.
-Чи ямар дуугарсан биш дээ.
-Миний зүрх хашгирсан, орилсон…
-Бас л зүрх…

Мөс шиг хүйтэн энэ үг зүрхэнд минь шигдэн орлоо. Ширээн дээрх улаан сарнай цэцгийг шүүрэн авч шалан дээр үйрмэг болтод дэвсээд зүрхээ сугалан түүний өмнөх болор бумбанд тавьж болмоор санагдсан. Тэглээ ч гэсэн нэгэнт шархалсан зүрхээ эргүүлэн авахаас илүү ялалт, илүү гаслан байхгүй гэдгийг мэдэж билээ.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Босогч
Уран зохиол

Босогч

nomun
2023-09-11
Холхиос саравчлан суух ХАЛИМАГ ТҮМЭН
Уран зохиол

Холхиос саравчлан суух ХАЛИМАГ ТҮМЭН

nomun
2023-09-04
Сosmopolitan: 2023 оны онцлох АРВАН ном
Уран зохиол

Сosmopolitan: 2023 оны онцлох АРВАН ном

munkhzul
2023-05-12
Хайраас ургасан ҮР
Уран зохиол

Хайраас ургасан ҮР

munkhzul
2022-06-06
Нуугдсан харц (өгүүллэг)
Уран зохиол

Нуугдсан харц (өгүүллэг)

munkhzul
2022-05-05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудыг хүлээн авч уулзлаа
Мэдээ

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудыг хүлээн авч уулзлаа

khulan
2023-12-07
0

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих”...

Цааш унших
ХААН Банк дотоодын зах зээлд Ногоон бонд гаргахаар үнэт цаасны танилцуулгаа хийлээ

ХААН Банк дотоодын зах зээлд Ногоон бонд гаргахаар үнэт цаасны танилцуулгаа хийлээ

2023-12-07
Нэвтрүүлэгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлана

Нэвтрүүлэгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлана

2023-12-07
Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ дахин гаргалаа

2023-12-07
BLACKPINK-ийн гишүүд YG Entertainment-тай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

BLACKPINK-ийн гишүүд YG Entertainment-тай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

2023-12-06

Санал болгож байна

Адель багш болно
Хүмүүс

Адель багш болно

2016-11-30
Мэдээ

new nike frees 2013 hot sale

2015-01-29
Шинэ оны өмнө  хийх зайлшгүй зүйл
Охид бүсгүйчүүд

Шинэ оны өмнө хийх зайлшгүй зүйл

2012-12-25
Өсвөр насныхны амьдралд тустай долоон зөвлөмж

Өсвөр насныхны амьдралд тустай долоон зөвлөмж

2015-08-31
Хүний гадаад дүр төрх дотоод сэтгэлийн илрэл байдаг
Сонжоо

Хүний гадаад дүр төрх дотоод сэтгэлийн илрэл байдаг

2014-03-18
Ирээдүйд секс ямар байх бол…
СКАНДАЛ

Ирээдүйд секс ямар байх бол…

2014-02-15
miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2023 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In