Олны танил хүмүүсийг урьж авчиран, хэрэгтэй хэрэггүй асуултаар булж, тэднийг ацан шалаанд оруулаад авдаг “Үнэн үү?” ток шоугаараа нилээдгүй олны танил болоод амжсан залуу бол Р.Нямбаяр. Наргианч хийж бүтээх эрч хүчээр дүүрэн хэмээн олонд үнэлэгддэг тэрбээр хоёр хүүхдийн аав, тогтсон амьдралтай нэгэн.
Тэгвэл сүүлийн үед түүний хувийн амьдралын талаар таагүй мэдээлэл цацагдах болсон. Нямбааг эхнэрээсээ өөр нэгнийг дагуулан зарим хүмүүст манай эхнэр хэмээн хэлж яваа талаар хэвлэлүүд шуугисан нь үнэний ортой аж.
Тэрбээр өөрийн эхнэр, 2 хүүхдээсээ салж шинэ амьдрал зохиожээ. Түүний дурлалт бүсгүйгээр 2007 оны “Мисс Монголия” тэмцээнээс “Мисс авьяас өргөмжилөл” хүртэж байсан Б.Ганболор гэх бүсгүй тодроод байна.
Сүүлийн үед SBN телевизээр амралтын нэвтрүүлэг хөтөлж, цэнхэр дэлгэцээр үзэгчтэй уулзах болсон мисс бүсгүй өмнөх нөхрөөсөө салаад хүүхэдтэй хоцорсон аж. Үерхээд багагүй хугацааг үдэж байгаа хосууд мөдхөн хуримлах гэж байгаа гэнэ лээ. Тэд хуримын бэлтгэлээс гадна шинэхэн гэрээ тохижуулах гээд тун ч завгүй байгаа сурагтай. Үүнээс үүдэн хүүхдүүдээ орхисон Р.Нямбаярын буруу юу, айл гэр үймүүлсэн Б.Ганболорын буруу юу гэх асуулт гарч ирж байгаа юм. Гэхдээ хайр сэтгэл гэдэг санaснаар болдоггүй хойно доо.
http://factnews.mn/ac8