Дуучин Шакира өөрийн Facebook-тээ жирэмсэн зургаа тавьсан гэнэ.
Зураг тод биш бүдэгхэн гарсан ч дуучин бүсгүйгийн гэдэс томорсныг харж болохоор байна. Одоо зургаан сартай жирэмсэн тэрбээр богино даашинз өмсөн зургаа татуулсан аж.
Facebook-тээ Шакира “Одоо надад хэвлэл мэдээллийн зургаан тал байхгүй. Харин ганц л байгаа” гэсэн нь Facebook-ийг хэлсэн бололтой. Шүтэн бишрэгчид нь 50 мянган сэтгэгдэл бичиж, 400 мянган “лайк” дарсан байна.
Өдгөө 35 настай Шакирагийн найз залуу 25 настай хөлбөмбөгчин Жерар Пике нар анхны хүүхдээ хүлээж байгаа юм
Эх сурвалж http://www.info.mn/c14926.htm