Их Британийн Анагаах ухааны үндэсний хүрээлэн тамхиа хаяхыг хүсэгчдэд зориулсан шинэ зөвлөгөөг гаргажээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тухайн өдөр татаж буй тамхиныхаа тоог багасгах юм уу тодорхой хугацаанд буюу ажил дээрээ ч юм уу тамхи татахаас татгалзаж сурвал дээр гэнэ.
Өдгөө дэлхий даяар тамхинаас бүрмөсөн татгалзахыг уриалсан ажлууд ихээр хийгдэж байгаа билээ. Тэгвэл тамхичдын гуравны хоёр нь энэ муу зуршлаасаа ангижрахыг хүсдэг ч яагаад ч юм чаддаггүйгээ ярьжээ. Бүрмөсөн татгалзахыг уриалахын оронд хэрэглээгээ багасгахыг санал болгох нь илүү үр дүнтэй гэж Британийн эрдэмтэд үзэж байна.
Гэхдээ татаж буй тамхиныхаа тоог бууруулах нь тухайн хүний бие махбодод ямар үйлчлэл үзүүлэхийг нарийн тогтоогоогүй байгаа юм. Ямар ч байсан архаг тамхичин хүмүүс бүрмөсөн татгалзахын оронд тамхиныхаа тоог цөөрүүлэх нь илүү дөхөмтэй зүйл гэнэ. Мэргэжилтнүүд мөн тамхичдад сонголт хийх эрх олгох ёстойг өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn