“Gangnam Style” дуугаараа дэлхий дахинд алдаршсан Өмнөд Солонгосын дуучин PSY өрийн олон мянган шүтэн бишрэгчиддээ зориулж “PSY” хэмээх олон улсын онлайн дэлгүүр нээсэн байна. Тэрээр өөрийн албан ёсны вэб хуудсандаа энэ сарын 20-нд онлайн дэлгүүрийнхээ талаар мэдээлжээ. Хэрвээ та дуучин PSY-ийн логотой “Gangnam Style” хүрэм, саравчтай малгай, путфолк, бугуйвчийг худалдаж авахыг хүсвэл түүний албан ёсны Facebook хуудсаар холбогдон, нэрт дуучны “Gangnam Style” дууны клипэнд өмсдөгтэй яг адилхан хувцаснуудыг худалдан авах болмжтой гэнэ.
“Gangnam Style” хүрэм 25 ам.доллар, саравчтай малгай 35 ам.доллар бол путфолк 25 ам.доллар, бугуйвч 10 ам.доллараар тус тус худалдаалагдаж байна.
NEWS.MN