Хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа Рианна болон A$AP Rocky нар “Met Gala 2023” дээр гэрлэсэн гэх цуурхал дэгдэж эхэллээ.
Дуучин Рианна цэцгэн чимэглэл бүхий нөмрөг, хуримын даашинзыг санагдуулам Valentino брэндийн урт хормойтой цагаан даашинз өмсөж ирсэн бол реппэр A$AP Rocky Gucci брэндийн хар костьюм өмсжээ.
Олон нийт тэднийг яг л хуримлаж буй хосууд шиг харагдаж байгааг онцлон, магадгүй хуримын зар дуулгаж буй далд утга байж мэднэ хэмээн бичиж эхэлжээ. Тэд хүүхэдтэй болох гэж байгаа тухайгаа тун ч өвөрмөц байдлаар илэрхийлсэн. Тиймээс энэхүү таамаглал үнэний ортой байж мэдэх гэнэ.