Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулаагүй үр дагавар нь насанд хүрэх хүртэл үргэлжилж, бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, сэтгэл хангалуун амьдрах боломжийг хязгаарладаг.
Иймд өсвөр насныхныг хамгаалах, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих нь нэн чухал арга хэмжээ болно. Сэтгэл гутралын үед гуниглах ,гутрах ,өөрийгөө буруутгах, эрч хүчгүй болох, анхаарал төвлөрөлт буурах ,уурлах уцаарлах, нойр хямрах, өөрийгөө үнэ цэнэ багатайгаар мэдрэх ,сонирхол татдаг байсан зүйлсдээ татагдахаа болих , хоолны дуршил өөрчлөгдөх , өөрийгөө гэмтээх зэрэг шинж илэрдэг байна.
Эх сурвалж: https://www.who.int