Мотоцикльчний бээлийг дэрлэн унтаж буй энэ бяцхан хүүхдийн инээмсэглэлийн цаана юу нуугдаж байгаа бол. Охины эцэг Хектор сарын өмнө мотоциклийн ослоор амь насаа алдсан юм. Аавтайгаа учирч чадалгүй өнчин хоцорсон охины зургийг эмээгийнх нь хөрш гэрэл зурагчин Ким Стоун гэх бүсгүй авахаар болсон байна. Гэтэл нэгэн гайхамшигтай зүйл тохиолдсон байна.
Аавынхаа өмсч байсан бээлийг дэрлэн унтаж буй Обри охин анх удаа инээмсэглэжээ. Гэрэл зурагчин бүсгүй энэхүү зургийг өөрийн блогтоо байршуулсан бөгөөд долоо хоногийн дотор 350 мянга гаруй лайк цуглуулсан юм. Одоо ч гэсэн энэхүү гэрэл зураг сошиал ертөнцөд гайхагдсаар лайк цуглуулсаар байна.
Г.Наран