Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Т.Билгүүнд мөрөөдлийн дүр байдаггүй гэнэ. Уг нь жүжигчин бүр “тайзнаа энэ л дүрийг бүтээхсэн” хэмээн битүүхэн мөрөөдөж, бас хүсдэг.
Харин Т.Билгүүн өөртөө оногдсон дүрийг л чадварлаг бүтээж, нийгмийн сайн сайхны төлөө авьяасаараа хувь нэмрээ оруулахыг хүсдэг ажээ. “Эр хүн байна даа, Ромеод тоглохыг бодохгүй байна уу” гэхэд “Над шиг биетэй Ромео ч гэж юу байх вэ” хэмээн жин нэмж буйдаа их л эмзэглэнгүй хариулж байлаа.
“Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг” гэдэгсэн. Мань Т.Билгүүн бол тэр талаар боддоггүй нэгэн бололтой.
Эх сурвалж: Өглөөний сонин