Авто ертөнцийн гайхамшгийг мэдрүүлэгч “Motorsport / Motosport” хэмээх эр зориг, эрэмгий мэдрэц, авхаалж самбаа шаардсан гайхалтай спортын төрлийг сонирхогч, мэргэжлийн “нисгэгч” хэмээн цоллогдсон Топ – 10 үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төлөөллийг жагсаасан дараах мэдээллийг сонирхуулж байна.
1. Милька Дуно / Milka Duno
Венесуэлийн үзэсгэлэнт нисгэгч эмэгтэй Милька 24 настайгаасаа авто спортод хөл тавьсан бөгөөд загвар өмсөгч, тэнгисийн хүчний инженер мэргэжилтэй чадварлаг эмэгтэй юм. Түүнийг “The 24 Hours Daytona” уралдааны дээд амжилтын эзэн болж байснаар нь илүүтэй мэдэх агаад тэрээр Америкийн “The IZOD IndyCar Series”болон “ARCA Racing” арга хэмжээний хүчтэй өрсөлдөгчдийн нэг ажээ.
2. Жессика Бартон / Jessica Barton
Хэний ч харцыг булаасан үзэсгэлэн төгс Жессика 1983 онд төрсөн Америкийн уралдааны нисгэгч төдийгүй телевизийн хөтлөгч, загвар өмсөгч нэгэн ажээ. Тэрээр 10 гаруй жил дотуур хувцасны моделиор ажиллаж байгаа гэнэ.
3. Даника Патрик / Danica Patrick
Үзэсгэлэнтэй, дур булаам гэх тодотголоор жагсаасан бүхий л жагсаалтад дээгүүрт бичигддэг Америкийн нэрт “нисгэгч” Даникаг дурьдахгүй байх аргагүй юм. Тэрээр 1982 онд мэндэлсэн бөгөөд “Kart Racing” тойрог уралдаанаар гараагаа эхэлж байсан түүнд уралдаагүй өнгөрсөн тэмцээн, авто спортын арга хэмжээ бараг үгүй мэт. 10 настайгаасаа авто спортод амьдралаа зориулан яваа Даника энэ жилээс Америкийн үндэсний “NASCAR” уралдаанд хүч үзэх болжээ.
4. Мэриэв Дифөү / Maryeve Dufault
Канадад мэндэлсэн тэрээр загвар өмсөгч нэгнээс авто спортын нисгэгч болсон үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бөгөөд 4 настайгаасаа эл спортод хөл тавьж байжээ. Уралдахаас гадна буяны үйлсэд гар таталгүй сэтгэлээсээ ханддаг Мэриэв телевизийн хэд хэдэн цувралд тоглосон ба сурталчилгааны төлөөлөгчөөр ажилладаг юм байна.
5. Анжела ба Амбер Көүп / Angela and Amber Cope
“NASCAR”-ийн анхны ихэр нисгэгчид болох Анжела ба Амбер нар 9 настайгаасаа уралдаж эхэлсэн түүхтэй бөгөөд өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж авсан гэж болохоор үлэмжийн гайхалтай “хос” нисгэгчид ажээ.
6. Наташа Гэчнань / Natacha Gachnang
Швейцарийн нисгэгч Наташа 1987 онд төржээ. Түүнийг “Формула – 1” уралдааны нисгэгч байсан Себастиан Оливер Буемигийн үеэл гэдгээр нь мэдэх ба тэрээр дэлхийд нэр хүндтэй “Формула – 1” уралдааны анхны эмэгтэй нисгэгчээр нэрлэгдэж байсан жагсаалтын удаах үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорч байна.
7. Синди Алимань / Cyndie Allemann
Мото спортын ертөнцөд амьдралаа зориулсан алдартай гэр бүлээс гаралтай Синди Швейцарийн гарамгай нисгэгч эмэгтэй ажээ. 1986 онд мэндэлсэн тэрээр Япон болон Малайзад зохион байгуулагддаг “Super GT” уралдааны анхны нисгэгч эмэгтэйчүүдийн нэг юм.
8. Тиа Норфлийт / Tia Norfleet
Мото спортын ертөнцийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтад нэрлэгдсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдээс насаар залуу буюу 1988 онд мэндэлсэн Тиа “NASCAR” уралдааны нисгэгчийн эрхийг гардан авсан Африк – Америк гаралтай анхны эмэгтэй ажээ. 7 настайгаасаа уралдах сонирхолтой болсон Тиа энэ жилээс орчин үеийн дизайн технологиор үйлдвэрлэсэн уралдааны машинаар уралдаж байгаа бөгөөд өнгөт арьстай ээлжит үзэсгэлэн болж байна.
Мэргэжил нэгт бүсгүйчүүдээсээ уралдааны машины төрлийн хувьд “Dodge Challenger”, “Dodge Ram”, “Ford F150” авто машины төрлөөр “NASCAR” уралдаанд оролцдог гэдгээрээ ихээхэн онцлог эл бүсгүй 1973 онд төрсөн бөгөөд Канзас нутгаас гаралтай чадварлаг гоо юм. Тэрээр 1991 оноос уралдаж эхэлсэн ба түүний аав Жое Коб уралддаг байсан юм байна.
10. Лэйлани Мьюнте / Leilani Munter
Уралдахаас гадна эх дэлхийнхээ сайн сайхны төлөө идэвхитэй тэмцэгч Лэйланиг Уэльсийн нэрт жүжигчин Катерин Зита Жөүнстэй тун төстэй хэмээн хэвлэлээр бичих нь олонтаа. Мөн цагаан хоолтон гэдгээр нь спорт сонирхогчид андахгүй. 2001 оноос хойш уралдаж байгаа Лэйлани 1976 онд Америкт мэндэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: PLAYSKULL.MN