Шар хэвлэлийн “баатар” Ганбууш буюу Ганцацрал хамгийн том мөрөөдлөө биелүүлж төгс эмэгтэй болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү хугацаанд сувилалаас, сувилал руу ээлж дараалан шилжиж өөрийнхөө эрүүл мэндэдээ ихээхэн анхаарал хандуулж өнгөрүүлсэн юм. Тэрээр нас хэдий 60 хүрсэн ч өөрийгөө хөширсөнд тооцдоггүй бөгөөд хүсэл, тэмүүллээр дүүрэн явдаг нэгэн.
Улмаар цаашдаа гадаад хүнтэй сууж, үлдсэн амьдралаа элбэг хангалуун өнгөрүүлнэ хэмээн хэвлэл мэдээллээр ярьсан удаатай. Магадгүй тэрхүү хүсэл нь биелсэн бололтой, саяхан нэгэн гадаад эртэй болзож байсан нь папарацид өртөж баахан сенсаац болоод амжсан. Тэгвэл Ганбуушийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл тэрбээр нүцгэн зургаа хоёр өрөө байрны үнээр авахуулахаар болжээ.