Хятадын цагдаагийн байгууллагын АНУ-ын оюуны өмчийн газартай хамтран хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт хийсэн байна. Шалгалтаар дэлхийн брэнд louis vuitton-ий бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэдэг 37 нууц үйлдвэрийг илрүүлжээ.
Тэдний ихэнх нь Хятадын өмнөд хэсэгт байдаг Гуанжоу мужид байрладаг ажээ. Нууцаар хууль бус үйлдвэрлэл эрхлэж байсан үйлдвэрийн эздийг баривчилж бүтээгдэхүүнүүдийг нь хураан авч устгасан байна. Гуанжоу муж хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол бүс нутаг болоод байна.