Солонгосын алдартай жүжигчин Han Ga-гийн гар утас нь дуучин G-Drago-ний зургаар дүүрсэн байсан гэнэ. Тэрээр өөрийгөө G-Dragon-ний үнэнч шүтэн бишрэгч гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Сингапурт болсон “Солонгосын кино наадам 2012” дээр сэтгүүлч энэ тухай нь асуужээ. Харин тэрээр сэтгүүлчийн асуултанд “Тиймээ энэ бүхэн үнэн. Гэхдээ энэ мэдээ хэтэрхий их хүрээг хамарсан учир би одоо ичиж байна.
Тэр надад таалагддаг, би бол түүний шүтэн бишрэгч. Миний нөхөр ч бас түүний шүтэн бишрэгч. Тэр түүний шинэ цомог хэзээ гарах бол гэж хүлээж байдаг. G-Dragon авъяаслаг, чадалтай дуучин. Тиймээс нөхөр бид хоёр үүнтэй санал нэгдэн хамтдаа дэмждэг” гэж хариулжээ.