TMZ сайтаас өнгөрсөн сард явуулсан судалгаагаар хамгийн ууртай моделиудын жагсаалтыг “America”s Next Top Model” шоуны шүүгч Тайра Банкс тэргүүлжээ. Тэрбээр санал асуулгад оролцсон хүмүүсийн 29 хувийн саналыг авсан байна.
“Cosmopolitan”, “Arise Magazine”, “Bazaar” сэтгүүлийн нүүр царай болж байсан тэрбээр хамгийн өндөр цалинтай моделиудын жагсаалтад ч дээгүүрт бичигддэг. Гэвч тэрбээр адайр ааштай бөгөөд гэрэл зурагчидтай таагүй харилцаатай, нэг бус удаа гэрийн үйлчлэгчдээ гар хүрч байж.
Тайра Банксын дараа загвар өмсөгч Наоми Кэмпбелл бичигдсэн байна. Түүнийг ёс суртахууны доголдолтой гэж санал асуулгад оролцсон хүмүүс дүгнэжээ. Хачирхалтай нь Наомигийн дараа Алессандра Амброссио бичигдэв. Хүмүүнлэгийн үйлс, нийгмийн идэвх сайтай модель бүсгүй ууртай оддын жагсаалтад багтсан нь фэнүүдтэйгээ харилцдаггүйтэй холбоотой гэнэ.
Т.Арьяа /Time.mn/