Нарны шил болгон нүдийг хамгаалж чаддаггүй. Ялангуяа гудамжинд худалдаалж буй шилээр нүдээ хамгаална гэвэл нүдний янз бүрийн өвчний халдвар авах магадлал өндөр байдаг аж.
Учир нь нүдийг нарны хэт ягаан туяанаас хамгаалахгүй, зүгээр л нарны тод гэрлийг бууруулах төдий үйлчилгээтэй шил байдаг аж.
Орчин үеийн нүдний шилний гол материал болох пластик хэт ягаан туяаг шүүж чаддаггүй. Тиймээс пластик дээр тусгай бүрхүүл түрхэж байж нарны хэт ягаан туяаг шүүдэг нүдэнд ач тустай нүдний шилийг хийдэг. Ийм нүдний шилний үнэ өндөр үнэтэй байдаг учраас зах болон гудамжинд зарж байгаа нарны шилнүүд нь зүгээр л хэлбэр төдий, тэр ч байтугай маш хортой нөлөө үзүүлдэг гэнэ.
Нарны гэрэл буурахаар хүний хүүхэн хараа томордог учраас нүдний болор болон торлог эд рүү огт шилгүй байснаас хавьгүй илүү их хортой туяа ордог аж. Тиймээс нарны шилийг найдвартай дэлгүүрээс авах нь чухал.
Нүдэнд сайнаар нөлөөлдөг шил нь тав тухыг хангах, хамгаалалтын, тусгай зориулалттай байдаг бөгөөд тав тухыг хангах зориулалттай нүдний шил нь өдөр тутам хэрэглэгддэг. CR-39 маркийн пластикаар хийгдсэн байвал сайн бөгөөд гэрэл бууруулах чадвар нь 50 хувиас илүү байх ёсгүй юм байна. Эсвэл “хамелеон” шилтэй байж ч болно. Ийм шил эргэн тойрны гэрлээс хамаардаг. Өнгөний хувьд хар саарал, хүрэн, эсвэл ногоондуу өнгүүд нүдэнд хамгийн тохиромжтой.
Ягаан болон алтлаг шар өнгийн шил бүрхэг өдөрт тохирдог. Харин цэнхэр болон хөх өнгийн шилийг зүүхгүй байсан нь дээр, энэ өнгүүд нүдний хүүхэн харааг томруулж нүдний болрыг эмзэг болгодог.
Хамгаалалтын зориулалттай шилийг наранд биеэ шарахдаа, ууланд явахдаа, мөн цас болон усан орон зайд явахдаа хэрэглэнэ. Ийм шилэнд тавигдах шаардлага өдөр тутмынхаас хатуу байдаг бөгөөд давалгаа, нарны зураг, UV 400 или UV Protection гэсэн бичиг тусгай тэмдэг тавигдсан байдаг. Мөн хажуунаас гэрэл орохгүй байхаар хаалт байх учиртай гэнэ.
Тусгай зориулалтын нүдний шилийг шөнийн цагт автомашин жолоодохдоо, компьютер дээр ажиллахдаа, спортоор хичээллэхдээ зүүх гэх зэргээр янз бүр байдаг. Мөн өнгийн шүүлтүүртэй шилнүүд ч тусгай зориулалтынхад хамаарна байна.
Жишээ нь шар шүүлтүүртэй шил дүрсний ялгарлыг 25 хувиар нэмэгдүүлдэг болохоор машин жолоодохдоо болон ном уншихдаа зүүхэд сайн байдаг аж.
Ойр ойрхон шар шил зүүх нь нүдийг амархан ядраадаг муу нөлөөтэй. Харин ногоон өнгө тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг болохоор зүүвэл хараанд сайнаар нөлөөлдөг ажээ. Мөн бүх улиралд нүдээ нарны хэт ягаан туяа болон тоос шороо бохирдлоос хамгаалах зорилгоор нүдний шил зүүх шаардлагатай гэнэ.
MEDLEG