Холливудын хамгийн сайхан бүсгүй жүжигчин Скарлет Иохансоны 28 насны ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Дашрамд сонирхолтой мэдээлэл хүргэхэд Скарлет Иохансон ихрийн өрөөсөн. Түүний ихрийн нөгөөхийг Хантер гэдэг бөгөөд тэд авъяас, сонирхлоороо адилгүй байна.
Скарлет Иохансоны алдарт нэрийг “Салхинд туугдагсад” киноны Скарлет О Харагийн нэрийг бэлэгдэн өгсөн гэдэг. Хүүхэд насаа Нью-Йорк хотод төрж өссөн. Түүний эцэг чадварлаг уран барилгачин, ээж нь дөрвөн хүүхдүүдээ харж гэртээ байдаг байсан байна. Тэрбээр тэдний удамд урлагийн гаралтай нэг ч хүн байгаагүй аж.
Скарлетын ээж рекламны шалгаруулалтанд хүүхдүүдээ дагуулан очиж шалгуулсанаар долоохон настай Скарлет охин тэнцсэн нь урлагт хөл тавьсан анхны гараа нь байжээ.