Дуучин Адель өдгөө хайр сэтгэлээ олж, гэр бүл зохион жаргалтай амьдарч байгаа билээ. Тэгвэл дуучин бүсгүй одоогоос хоёр жилийн өмнө хайр сэтгэлээс болж ихэд шаналж явсан юм. Энэ үеийнх нь дурсамжийг сөхөхөөр 2010 онд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Цомгийнхоо талаар тайлбарлахдаа өмнө нь хайр сэтгэлийн холбоотой байсан хүнтэйгээ холбож байсныг санаж байна. Уран бүтээлдээ тусгасан хайрын түүхийнхээ талаар яриач?
-Яахав дээ хүний амьдралд тохиолддог л зүйл. “Som eone like you” дууг хийсэн маань миний өмнө нь зохиож байсан дуунаас хамгийн амжилттай болсон нь гэж боддог. Энэ дууг тэгж их амжилт олно гэж би төсөөлөө ч үгүй. Магадгүй би энэ дууг хит болгоно гэж бодож бичсэн бол огт өөр, амжилттай болохгүй ч байсан байж мэднэ. Өмнөх найз залуугийнхаа тухай дурсамжаа бодож энэ дууг хийсэн. Тэр нь ч хүний сэтгэлд хүрэхэд нөлөөлсөн болов уу. Тэр хүний талаар би муугаар боддоггүй. Тэр үед миний амьдралд гэрэл гэгээ өгч чадсан сайхан дурсамжаа л бодож энэ дууг хийсэн. Би тухайн үед залуу ч байж. Магадгүй би тухайн үед түүнээс илүүг, эсвэл тэр хүн шиг залууг ч хайж байсан байх.
-Цомгоос чиний хувийн амьдрал нэвт шувт үнэртэж байх шиг санагдсан. Ер нь ямар ч насны хүн дууг чинь сонсдог юм билээ. “Rolling in the deep”, “Someone like you” дууг би анх сонсоод л “Хүүе ээ бурхан минь. Миний тухай дуулж байна уу даа” гэж хэлмээр санагдаад шууд л таалагдсан. Чи нарийн бодож хийсэн үү?
-Би дуу зохиохдоо нэг зүйл зориулж нарийн, яг таг хийдэггүй. Нэг сэдвийн талаар зорилготойгоор дуу зохиож чаддаггүй юм. Би зүгээр л бичдэг. Гэхдээ зарим уран бүтээлчид өөрийнхөө хувийн амьдралын талаар дуундаа тодорхой тусгахаас эмээдэг юм шиг санагддаг. Яагаад тэгдгийг би ойлгодоггүй. Би лав зүгээр л өөрийнхөө сэтгэл санаа хэцүү, зүрх урагдсан эсвэл бүр баярласан үедээ шүлэг бичдэг. Би бусадтай л адил хүн болохоор миний зүрхнээс гарсан үг хүмүүсийн сэтгэлд хүрч “Яг миний тухай бичсэн байна” гэх бодлыг төрүүлдэг болов уу. Тэгээд л миний дууг сонссон хүний амьдрал, хайр сэтгэлийг хөндөөд байгаа мэт санагддаг байх гэж боддог.
-“Би та нартай л адилхан зүйлтэй тулгарсан хүн. Энэ бүгдийг миний дуунаас мэдэрнэ” гэх сэтгэлээр хийдэг байх?
-Нээрэн үнэхээр сонин. Миний дууг сонсдог , хүмүүс надтай уулзаж санаа бодлоо хэлдэг л дээ. I Гэхдээ тэдний хэлж буйгаар ихэнхдээ л сэтгэл санаа нь тавгүитсэн, хаирандаа шаналсан үед дууг маань сонсоход сайхан байдаг гэсэн. Зовлонг нь ойлгодог хүн яриаг нь сонсч буй мэт л санагддаг гэж байсан. Миний дуу тэдний амьдралд тохиолдсон бүгдийг илчилж буй мэт санагддаг юм байх. Гэхдээ тэдний хэлснээр энэ мэдрэмж нь сайхан байдаг гэсэн л дээ.
-Чиний уран бүтээлүүдийг тэр сонсдог болов юу бодогддог бол?
-Мэдэхгүй юм. Ямар ч байсан миний “ Rolling in the deep”, “Someone like you” зэрэг дуунуудыг сонссон байх. Намайг түүнд үнэхээр хайртай гэдгийг мэдэж ойлгодог болов уу. Гэхдээ тэр юу хүсдэг, ямар бодолтой явдгийг үнэхээр мэдэхгүй юм. Тэр тайтгарлыг хүсч байгаа гэдгийг л мэдэж байна. Харин би тайтгарахын тулд дуу бичдэг. Тэр миний амьдралын асар том хэсгийг эзэлдэг. Миний сонголт дундаас хамгийн агуу ч нь байж мэднэ. Би хааяа “Бид яагаад дахин хамт байж’ болохгүй гэж” хэмээн боддог л юм.Ядаж түүнтэй найз ч хэвээр үлдэж чадаагүй. Өмнө нь бид сайхан найзууд, тэр намайг сонсдог байсан. Гэхдээ ер нь найзуудыгаа ч хараад байхад хайр дурлалд алдаж үзээгүй хүн байхгүй юм шиг ээ.
-Өөрийнхөө зүрх сэтгэлийг дуу болгосон уран бүтээлээ үргэлжлүүлсээр байх уу?
-Магадгүй яг одоо тэгнэ л гэж бодож байна. Ямар ч байсан өөрийнхөө бичих чадварыг хөгжүүлнэ. Намайг, миний зүрх сэтгэл, дуу хоолойг сонсч мэдрэхийг хүсдэг хүмүүс байдаг учраас би үүрд дуулах болно. Би хааяа боддог юм. Хэрвээ би арван жилийн хугацаанд дуучин биш, зөвхөн зохиогч байсан бол тэр нарийн мэдрэмжийг ойлгож сайхан дуу зохиохгүй байсан болов уу. Өөрийн зүрх сэтгэлээс урган гарсан дуу хийвэл хүний сэтгэлд хүрдгийг ч сайн ойлгохгүй явж байх байсан юм шиг санагддаг. Гэхдээ сүүлийн үед арай өөр маягаар дуу зохиож байгаа. Хүмүүс яг юу хүсч байна гэдгийг мэдэрдэг учраас өөрийнхөө сэтгэлээс дуу хийдэг. Зүрх сэтгэл маань өөрөө дууны санаа өгдөг учраас “Someone like you” шиг л нэг дуу хийе гэх зэргээр анхнаасаа төлөвлөж зохиож чаддаггүй.