Умард Солонгосын удирдагчын төрсөн дүү Ким Йо Чен өнгөрсөн жилийн сүүлээр тус улсын Хөдөлмөрийн яамны нарийн бичгийн даргын хүүтэй нууцаар гэрлэсэн тухай Yonhap News агентлаг мэдээлсэн байна. “Ким Йо Чен Хөдөлмөрийн намын даргын орлогч бол тэрээр намын нарийн бичгийн дарга Че Рён Хэгийн хүү Чэ Сонтой гэрлэснийг би баттай мэдэж байна” гэж хнэгэн эх сурвалж мэдээлсэн аж. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Засгийн эрхийг авсныхаа дараа дүүгээ Чэ Рён Хэгийн хүүтэй танилцуулж байсан аж.
Умард Солонгосын Цахилгаан мэдээллийн төв агентлагаас (KCNA)” олонд ил тод нийтэлсэн гэрэл зураг дээр Хөдөлмөрийн намын ээлжит хуралдаанд оррлцохоор ирсэн Ким Йо Чен ядам хуруундаа гэрлэлтийн бөгж зүүсэн байгаа нь тод харагдаж байгаа аж. Энэ жил 28 настай Ким Йо Чен нөгөрсөн оны есдүгээр сард ахыгаа шагайдаа гэмтэл аваад байх үеэс эхлэн Батлан хамгаалах хороо, Цэргийн төв комиссын дэд дарга, Улс төрийн товчооны хороог тэргүүлэх болсон билээ.
mongolcom