АНУ-ын Жоржиа мужийн Монро хотноо амьдардаг дэлхийн хамгийн өндөр настай хүн Бэсси Күүпер 116 насандаа таалал
төгссөнийг түүний 77 настай Сидни хүү нь мэдэгдлээ.
Бесси Күүпер нь 1896 оны наймдугаар сарын 26-нд Теннесси мужид мэндэлжээ. Тэрбээр нэг удаа гэрлэсэн, багш мэргэжилтэй, түүний нөхөр нь 1963 онд нас барсан байна. Тэд 4 хүүхэд , 12 ач зээ, 13 гуч, 2 дөчтэй ажээ.
Талийгаач 2011 оны нэгдүгээр сард Юнис Сэнборныг таалал төгссөний дараа геннесийн номонд бүртгэгдсэн байна. Харин одоо дэлхийн хамгийн өндөр настны цол Айова мужид амьдардаг итали гаралтай Дина Манфредини гэх америк эмэгтэйд шилжиж байгаа юм байна.
Дашрамд нэгэн мэдээллийг хүргэхэд Гүржийн Сачино тосгонд 133 насандаа таалал төгссөн хүн байдаг юм байна. Дэлхий дээр энэ хүн шиг урт насласан хүн одоогоор бүртгэгдээгүй байгаа учраас Гүржийн эрх баригчид Гиннесийн номны редакцид дэлхийн хамгийн өндөр настай хүний гэрчилгээ олгох тухай асуудлаар албан ёсоор хандсан байна.
Ж.Цацрал