ТВ коктейл хамтлагийн жүжигчин Цэнд-Аюуш попера чиглэлийн хамтлаг байгуулжээ. Хамтлагтаа ажиллахын зэрэгцээ дуурийн театрын 3 дуучинтай мэргэжлийн хамтлаг байгуулж Монголын урлагт өөрийн гэсэн бас нэгэн зам гаргахаар зорьж байгаа аж. Жүжигчин Аюуш нь СУИС-ын дуурийн дуулаачийн багш МУГЖ Ичинноровын шавь юм байна. Ийн хөгжмийн урлагт попера чиглэлээрээ цахиур хагалахаар зорьж буй Цэнд-Аюушд урлагийн өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: paparatsi.mn