Хөөрхөн төрөөгүй бүсгүйчүүд гоо сайханы хагалгаанд ороод төрхөө хувиргаж, илбийн мэт болгох нь юу ч биш болсон. Гадаадын одод хамраа өндөрсгөж, уруулаа томруулах, хөх өгзгөндөө гель шахуулах нь хэвийн үзэгдэл. Энэ нь тэднийг хөөрхөн мэт болгодог нь ч нууц биш. Хүүхнүүд гэлтгүй эрчүүд ч мэс ажилбар хийлгэдэг болоод буй. Энэ хэрээр Монголын олны танил эрхмүүд ч царай төрхөө өөрчилж, гоо сайхны мэс засалд орох болоод байгаа юм. Тэдний дундаас урлагийнхан болон загварын хүрээнийхэн голдуу үүнийг хийлгэдэг. Гэхдээ энэ чиглэлийн мэс засал хийлгэхэд чамгүй хэмжээний мөнгө зарцуулдаг нь нууц биш. Тэд зөвхөн гадаад дүр төрхөө өөрчлөхөөс гадна хүний нүдэнд хамгийн түрүүнд тусдаг шүдээ өөрчлөх болсон. Үүний нэг илрэл нь топ модель Ч.Туяацэцэг, Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн нар шүдээ янзалсан удаатай. Тэд зөвхөн яралзсан цагаан шүдээ янзлуулахын тулд 7000 ам.доллар зарцуулсан ч сахил хүртээд шал дордов гэгчээр шозойсон шүд цаанаа л эв хавгүй харагдах юм даа.
МОНГОЛЫН НЭГ ӨДӨР