Удахгүй бидний хүсэн хүлээдэг шинэ жил ирнэ. Тэгвэл бид хуучин ондоо юу хийсэн бэ? Магад шинэ оны өмнөхөн юу хийх ёстой вэ? энэ бүхний талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Эрхэм бүсгүй та үүнийг хэрэгжүүлээрэй.
Муухай дурсамжаа март
Хааяа нэг санагдаад байдаг муухай дурсамжаа мартахыг хичээ. Урьд нь үерхсэн, салсан муудалцаж байсан бүх харилцаагаа цэгцэлж эвээр шийдээрэй.Учир нь шинэ онд таныг цоо шинэ хүмүүс сайхан учирлууд хүлээж байна. Жаргалтай амьдралын нэгэн үндэс нь харамсах зүйлгүй өнгөрсөнтэй байхад оршдог учраас он гарах гэж байхад нэг ч харилцаанаас болж өөрийгөө бүү гуниглуулаарай бүсгүй минь.
Хэн нэгэнд талархахаа мартаагүй биз
Хэцүү үед хэн хажууд тань байсан, уйтгарлан суухад урмыг чинь хэн сэргээсэн, амжилтанд хүрэхэд хэн тусалсан, аль эсвэл хэзээ ч мартагдахааргүй дурсамжийг хэн үлдээсэн бэ? Энэ бүхнийг эргээд нэг санаарай. Таны амьдралыг өөрчилсөн,танд тусалж байсан тэр сайхан сэтгэлт хүмүүст шинэ оны торгон мөчид сэтгэлийн үгээ хэлж, мэндчилгээ хүргэхээ бүү мартаарай.
Хайртай хүмүүсээ баярлуул
Хайрлан өсгөсөн ачит аав ээжийгээ, хамтдаа байсан найзыгаа, өхөөрдөм бяцхан дүүгээ, өвөө эмээ ах эгч гээд л өөрийг тань гэсэн бүхий л хүмүүсээ баярлуулаарай. Гэхдээ гэнэтийн бас сэтгэлийн бэлгээр…Энэ нь тэдэнд сонирхолтой хийгээд дурсамжтай байх болно шүү.
Өөрөөрөө бахархаж, ирээдүйдээ итгэ
Өнгөрсөн жил таныг амьдрал олон талаар шалгасан байж болно. Гэвч энэ бүхний эцэст та түүнийг даваад л гарсан. Мөн нөгөөтэйгүүр бяцхан ч байсан хамаагүй ээ, өөрийнхөө хийж бүтээсэн амжилт, ялалт бүхнээ эргэн санаж, түүнийг тэмдэглэ. Та чадсан байна. Тиймээс өөрийгөө урамшуулж, удахгүй ирэх шинэ оноо сэтгэл дүүрэн угтаарай бүсгүй минь
Н. Анир /EMEGTEICHUUD.MN/