АТГ-аас “Саусгоби Ресурс” компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгаж дууссан бөгөөд мөрдөн байцаалтын явцад сэжигтэй зүйл илрээгүй тул Монгол Улсаас явахыг зөвшөөрөхөөр болсон тухай MarketWire.com сайтад мэдээлсэн байна. Энэ талаар “Саусгоби Сэндс” компанийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад дээрх мэдээллийг үнэн болохыг батлав. Гэхдээ АТГ-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар “Саусгоби Сэндс” компанийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.