МОСКВА./Оросын дуу хоолой/. Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизаветагийн залуу байх үеийн хөрөг зургийг Ливерпүүлд олон нийтэд үзүүлэх боллоо.
Уг зургийг хатан хаантай адилгүй байсан учир 60 жилийн турш албан бусны бус шийдвэрээр нийтэд үзүүлэхийг хориглож байжээ.
Хатан хааны маш урт хүзүүтэйгээр зурснаар ялгагдах уг зургийг тус хотын концертын болон шүүхийн танхим болох Гэгээн Жоржийн түүхэн танхимаас харах боломжтой боллоо.
Хөрөг зургийг зурсан Жон Нэппер нь 2001 онд нас барсан бөгөөд тэрбээр хатан хааны өөр нэг хөргийг ердийн хэмжээний хүзүүтэйгээр зурсан байдаг байна.
Уг хөрөг зураг нь Ливерпүүл хотын заалыг чимсээр байгаа ажээ.
Г. Доржханд