Биеэ сул тавь, бид хайртын чинь тухай хамгийн аяархан, хамгийн зөөлөн, хамгийн намуун, хамгийн халуухан яриаг шивнэлдэх гэж байна. “Cater to you”-г хайрыг чинь ханатал төрүүлж, хамаг хүслийг чинь буцалгадаг, хайраа мэдрүүлж халамжлахгүй байхын аргагүй шидэт залуугийн тухай өөрөө л хөврөөд гарчихсан дуу гэмээр.
“Destiny’s child” хамтлагийн хитүүдийн нэг, тоглолт болгонд дуулагдахдаа олон мянган “охид”-ыг өөр бусад хүслээс урвуулдаг дуу чамайг ч гэсэн уяраана гэдэгт итгэлтэй байна. Нэг зүйл хэлэхээ мартчихаж, энэ миний ч гэсэн зүрхэнд хайрын утастай нэг чавхдас дээр тоглогддог хамгийн нандин дуу юм шүү. Чихээрээ биш зүрхээрээ сонсоорой.
Хонгор минь, чинийхээ ямар их ажиллаж байгааг би мэднэ
Харин чамаараа хичнээн их бахархаж явдгийг минь мэдэх үү?
Хийдэг зүйлсийг чинь үргэлж биширдэг гэдгээ
Хорвоо дээрх амьдрал минь чамгүйгээр утга учиргүй гэдгийг
Хэрхэн батлах ёстой вэ, би?
Хүссэн бүхэн минь чамд байдаг
Хүсэхийн төдийд л чи түүнийг минь надад өгдөг
Чи намайг урам зоригоор дүүртэл тэтгэдэг
Чи намайг улам хурцалж, сайхан болгодог
Харин одоо хойш суугаад
Хайрын захиагаа уудлан гаргахыг минь сонс доо
Алив хонгор минь, би гутлыг чинь тайлж өгье
Үдээсийг чинь суллаж, ханцуйны товчийг чинь мултлая
Юу идмээр байна, хайрт минь
Чамайгаа хооллохыг минь зөвшөөрөөч
Онгоцонд ус дүүргэх үү?
Хүсэл бүхнийг чинь би биелүүлье
Дуу дуулж өгөх үү?
Дуугүй хоёулаа тоглоомоо эхлүүлэх үү?
Үсийг чинь зөөлхөн самная
Үрэгдэж, урагдсаныг чинь нөхөж өгье
Хөлөндөө массаж хийлгэх үү?
Эсвэл маникюр уу?
Би бүхэлдээ чинийх
Биеэ сул тавиад, өөрийг чинь халамжлахыг л зөвшөөр хархүү минь
/Чамайг халамжлахыг минь зөвшөөрөөч
Учир нь өнөөдөр чиний л өдөр
Чамдаа зориулж бүхнийг хиймээр…
Учир нь чи л намайг уясгаж чаддаг
Гэрийн шаахай, оройн хоол, амттан
Бүр ч олон зүйл надад бий
Бүхнийг хүсч болно
Зөвхөн чамайгаа халамжлахыг минь л зөвшөөр
Зүрхэн гүнээсээ намайг урмаар тэтгэ
Зөвхөн бид хоёрыг л хэн ч, юу ч салгаж чадахгүй
Эр хүнээс хүсдэг бүх зүйлс чамд минь бий
Энэ амьдралаа чинийхээ гарт л даатгая
Гэрийн шаахай, оройн хоол, амттан,
Бүр ч олон зүйл надад бий
Бүхнийг хүсч болно
Зөвхөн чамайгаа халамжлахыг минь л зөвшөөр
Чамайгаа гэртээ ирэхээр хичнээн их баярладаг гээч
Чанга гэгч нь цээжиндээ тэврээд
Цугласан сэтгэл зовнил болгоныг чинь
Бодлоос чинь арилгаад, арилгаад л баймаар
Харин наддаа зөв зүйл хийж байна гэж мэдрүүлээрэй
Хонгор хархүү минь, надаар хийлгүүлэх зүйл байхгүй биз?
Чамайгаа хүсэх л юм бол
Зөвхөн үг хэлэх төдийд л би биелүүлье
Миний дутуу гүйцээсэн хүсэл болгоныг
Магадгүй өөр бүсгүй дуртайяа гүйцэлдүүлэх ч гэлээ
Мэдээж чинийхээ бие, сэтгэл, оюун санааг дүүргэж би чадна
Гэхдээ чамдаа амлая
Өөрийгөө үргэлж сайхан авч явна гэдгээ
Өмнө нь чиний дурласан тэр л бүсгүй хэвээрээ байна гэдгээ
Өөгүй үзэсгэлэнт биеэ хадгалж авч үлдэхээ
Өдөр болгон янзалсан үстэй
Өнөд ч халуухан хослол өмсч байна гэдгээ хэлье
Оройхон харьж ирвэл мөрөн дээр минь аяархан товш
Орондоо унтаж байгаа ч эргээд л чам руугаа харна
Хонгор минь, би сонссон бол чамдаа үйлчлэхэд бэлэн л байх болно
Хайрыг чамдаа л өгч байвал тэр миний баяр баясгалан
Яагаад гэвэл чамайгаа халамжилж, хайрлахыг л би хүсэж байна
Дахилт: —
Болдог бол чамдаа амь амьсгал, хүч чадал, хүсэл бүхнээ өгөхсөн
Хийж чадах минь тэр л байна
Халамжлахыг минь л харин зөвшөөрөөрэй
Сайн, муугийн алинд ч
Өгсөж, уруудахын үед ч
Би хажууд чинь байх болно
Хайрлахыг минь харин зөвшөөрөөрэй
Яагаад гэвэл чи минь дэндүү сайхан
Ямар байгаа, тэрэнд чинь л би дуртай
Хэлэх төдийд л би биелүүлье
Хүсэл чинь миний тушаал шүү дээ
Хайртыгаа л халамжилж байвал болох нь тэр
Чиний зүрх
Хайранд умбаад
Харанхуйг ч гэтлэх
Хүчит гэрэлтүүлэгч л гэсэн үг
Надад буй ганцхан зүйл минь чи
Надаар халамжлуулахыг л харин зөвшөөрөөч
“Cater 2 U”
[Verse 1 Beyonce]
Baby I See You Working Hard
I Want To Let You Know I’m Proud,
Let You Know That I Admire What You Do
The More If I Need To Reassure You, My Life Would Be Purposeless Without You (Yeah)
If I Want It (Got It)
When I Ask You (You Provide It)
You Inspire Me To Be Better
You Challenge Me For The Better
Sit Back And Let Me Pour Out My Love Letter
Let Me Help You
Take Off Your Shoes
Untie Your Shoestrings
Take Off Your Cufflinks (Yeah)
What You Want To Eat Boo? (Yeah)
Let Me Feed You
Let Me Run Your Bathwater
Whatever You Desire, I’ll Aspire
Sing You A Song
Turn The Game On
I’ll Brush Your Hair
Help Put Your Do Rag On
Want A Foot Rub? (Yeah)
You Want A Manicure?
Baby I’m Yours I Want To Cater To You Boy
[Chorus]
Let Me Cater To You
Cause Baby This Is Your Day
Do Anything For My Man
Baby You Blow Me Away
I Got Your Slippers, Your Dinner, Your Dessert, And So Much More
Anything You Want Just Let Me Cater To You
Inspire Me From The Heart,
Can’t Nothing Tear Us Apart
You’re All I Want In A Man;
I Put My Life In Your Hands
I Got Your Slippers, Your Dinner, Your Dessert, And So Much More
Anything You Want, I Want To Cater To You
[Verse 2 Kelly]
Baby I’m Happy You’re Home,
Let Me Hold You In My Arms
I Just Want To Take The Stress Away From You
Making Sure That I’m Doing My Part (Oh)
Boy Is There Something You Need Me To Do (Oh)
If You Want It (I Got It)
Say The Word (I Will Try It)
I Know Whatever I’m Not Fulfilling (Oh)
Another Woman Is Willing (Oh)
I’m Going To Fulfill Your Mind, Body, And Spirit
I Promise You (Promise You)
I’ll Keep Myself Up (Oh)
Remain The Same Chick (Yeah)
You Fell In Love With (Yeah)
I’ll Keep It Tight, I’ll Keep My Figure Right
I’ll Keep My Hair Fixed, Keep Rocking The Hottest Outfits
When You Come Home Late Tap Me On My Shoulder, I’ll Roll Over
Baby I Heard You, I’m Here To Serve You (I’m Lovin It, I’m Lovin It)
If It’s Love You Need, To Give It Is My Joy
All I Want To Do, Is Cater To You Boy
[Chorus]
[Bridge Michelle]
I Want To Give You My Breath, My Strength, My Will To Be Here
That’s The Least I Can Do,
Let Me Cater To You
Through The Good (Good)
The Bad (Through The Bad)
The Ups And The Downs (Ups And Downs)
I’ll Still Be Here For You
Let Me Cater To You
Cause You’re Beautiful (You’re Beautiful)
I Love The Way You Are (You Are)
Fulfill Your Every Desire (Desire)
Your Wish Is My Command (Command)
I Want To Cater To My Man
Your Heart (Your Heart)
So Pure Your Love Shines Through(Shines Through)
The Darkness We’ll Get Through (So Much)
So Much Of Me Is You (Is You)
I Want To Cater To My Man
GOOLINGOO