Холливудын од Анжелина Жолигийн бяцхан гүнж Вивъен ээжтэйгээ хамт “Малефисента” кинонд хамтдаа тоглосон. Дөрвөн настай Вивъен охин кинонд тоглосны хөлсөнд долоо хоногт гурван мянган доллар авдаг байна. Дөрөвхөн настай охин ямар ч шалгаруулалтгүйгээр “Аврора” гүнжийн бага насны дүрд тоглохоос гадна өндөр цалин хөлс авч байгаа нь үнэхээр гайхалтай. Мэдээж хэрэг энэ бүхэнд холливудын од аав ээж нь нөлөөлсөн нь дамжиггүй. Насанд хүрсэн жүжигчин бүр бяцхан Вивъен шиг өндөр цалин авдаггүй аж.
Жүжигчин бүсгүй “Аврора” гүнжийн бага насны дүрд өөрийн охиныг тоглуулахыг продюссердаа санал болгосон байна. Түүгээр ч зогсохгүй тэдний хүүхдүүд бүгд кинонд тоглохыг хүссэн тухай “The sun” сонин мэдээлжээ. Тодруулбал, Захара болон Пакс хоёр ээжээсээ кинонд тоглохыг хүсч гуйсан байна. Жоли энэхүү гуйлтанд зөвшөөрч хүүхдүүдээ кинонд тоглуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Нойрсож буй гүнжийг кино хэлбэрт оруулсан энэхүү кино 3 дугаар сард нээлтээ хийх юм байна.
Г.Ганаа www.uls.mn