“Зууны манлай” дуучин поп хатагтай Б.Сарантуяа саяхны нэгэн хэвлэлд өөрийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр хоёр үрийнхээ хүмүүжилд саад болохгүйн тулд эцгүүдтэй нь байнгын холбоотой байх шаардлага гардаггүй гэнэ. Мөн ирээдүйн ханийнхаа талаар одоогоор бодсон яарсан зүйл байхгүй байгаа аж.
Түүнд хань ижлээсээ салахад долоо хоног л шаардлагатай байдаг талаар тус ярилцлагандаа дурджээ. Учир нь дуучин бүсгүй өмнөх амьдралаасаа ихээхэн сургамж авсан гэнэ. Анх дурласан залуугаасаа салах гэж поп хатагтай долоо хоног уйлжээ. Тэгээд өөртөө “хүнд гүн дурлаж болдоггүй юм байна шүү” гэж захисан гэдэг. Тэрбээр “Хүний хүнийг хайрлах хэцүү. Хүний юмыг ер нь буцааж өгөх хэрэгтэй шүү дээ. Хааяа би боддог юм. Надад бурхан сайхан хувь тавилан заяасан. Гэвч ханийг маань хожуу учрахаар зурсан юм болов уу гэж боддог” хэмээжээ.
www.barimt.mn Д.Отгон