Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал аяны хүрээнд хүнсний 31 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлэн сорилын дүнг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гарган хүргүүллээ. Хадгалалтын хугацаа дууссан чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 9 нэр төрлийн 125.0 мян төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг орон тооны бус устгалын комисст шилжүүлж илэрсэн зөрчил дутагдалд 270.0 мян төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Хадгалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулсан, дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн 3 аж ахуйн нэгжийн архи согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж ажиллаа. Худалдаа үйлчилгээ нийтийн хоолны газруудад 2013 оны 02 сарын 01 өдөр “ Хүнсний тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль 2013 оны 3 дугаар сарын 01-с хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан 1 өдрийн сургалт зохион байгуулж, гарын авлага материал тараан орон нутгийн ТВ-ээр мэдээлэл хийж 88 аж ахуйн нэгж, иргэдийг хамрууллаа.
Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага хангаагүй болон Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308 : 2012 стандартын 4.1-н /дахин боловсруулалт хийлгүй хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнд 1г–д 10-аас ихгүй, шууд идэх шинэ жимс, хөлдөөсөн, хатаасан жимс ба төмс, хүнсний ногоо, тэдгээрийн бүтээгдэхүүнд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч 25мг илрэхгүй/ гэсэн шаардлагыг зөрчсөн бүтээгдэхүүнүүд
Дорноговь аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар