Дуучин Жастин Бибер Лондонд явагдаж байсан тоглолтынхоо үеэр ухаан алджээ. Уг явдал хөшигний ард болсон тул тоглолт яагаад гэнэт зогссон талаар шүтэн бишрэгчид нь ихэд гайхсан бөгөөд 20 минутын турш үзэгчдийг уйдаахгүйн тулд бүхий л арга хэмжээг дуучны менежер Скутер Браун зохицуулсан байна. Эмч нарын үзлэгийн дараа Жастин тайзнаа буцан гарч, тоглолтоо гайхалтай дуусгаж чадсан юм. Харин дараа нь нарийн шинжилгээ хийлгэхээр эмнэлэг рүү явсан аж. Эмч нарын үзэж буйгаар, ухаан алдсан шалтгаан нь хэт ачаалал, ядаргаатай холбоотой гэнэ. “Одоо бие маань харьцангуй сайжирлаа. Өнөөдөр надад тусалсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлье. Надтай юу тохиолдсон талаар хожим дэлгэрэнгүй мэдээлэх болно” хэмээн Бибер өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна.
www.uls.mn