26 настай жүжигчин бүсгүй өнгөрсөн оны зургадугаар сард Санта Моникад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад осол гаргасан. Лос-Анжелесын шүүх жүжигчин Линдсей Лоханы хэргийг авч хэлэлцэн түүнд шүүхээс 180 өдөр шоронд хоригдох ял оногдуулсан юм гэвч шүүх жүжигчинд өршөөж мансууруулах бодист донтохын эсрэг 90 өдрийн эрчимт эмчилгээ хийлгэх шийдвэр гаргалаа. Жүжигчин бүсгүй мансууруулах бодисын хэрэглээнээсээ татгалзаж чадахгүй хэрэглэсээр байгаа тул энэ шийдвэрийг гаргасан байна.