Хөдөлмөрлөж олсон бүх мөнгөнийхөө нэг хэсгийг хуримтлуулах хэрэгтэй. Хэрэв та мөнгөө хэмнэж чадахгүй бол таны сүр жавхлангийн буюу цог хийморийн үр хэзээ ч соёолохгүй.
Өөрийнхөө цалин, аливаа орлого бүрийнхээ 10 хувийг хуримтлал хадгаламжинд оруулж, банкны тусгай дансанд хийгээд бай. Бүх амьдралдаа мөнгөө хэмнэх зуршлыг өөртөө бий болгож, түүнийгээ хөгжүүл. Бүх зүйлд хэмнэлтийг, хэмнэлтийг бас дахин хэмнэлтийг баримтал. Мөнгийг нэг гэлгүй зарж байхдаа маш их болгоомжтой ханд. Зарлага бүртээ эргэлзээ төрүүлж бай. Ямар нэгэн юм худалдаж авах чухал гэсэн шийдвэрээ сардаа хойшлуулж болдоггүй юмаа гэхэд ядаж долоо хоногоор хойш тавьж бай. Юм худалдаж авах эцсийнхээ шийдвэрийг хэдий чинээ их удаан хугацаагаар хойшлуулна таны шийдвэр хамгийн сайн болж, та энэ цаг үед хамгийн өндөр, хамгийн шилдэг нэр хүндийг олно.
Хүмүүс тэтгэвэртээ ядуу гардаг гол шалтгаан бол тэд дандаа өөрийн мэдэлгүй хэрэгтэй хэрэггүй элдэв юм худалдан авч байсанд оршино. Тэд “орлогын хэрээр зарлага өсдөг” хэмээн үздэг “Паркинсоны хууль”-ийн хохирогч нь болцгоодог. Энэ нь та хичнээн их мөнгө олсноос үл шалтгаалан олсон мөнгөнийхөө хэрээр түүнээс арай илүү хэмжээгээр зарлага гаргадаг гэсэн үг. Хэрэв та хөрөнгө, чадал чинээнд үл тааруулан өөрийнхөө орлогын 10 хувийг хэмнэе гэвэл яг өнөөдрөөсэхлээдөөрийнхөө орлогоос ядаж нэг хувийг хадгаламжид хадгалуул. Өөрийнхөө яаралтай төлөх ёстой өрөө төлөхөөсөө өмнө сар бүрийн эхэнд тэр касс руугаа дурдсан тооны мөнгөө заавал хий. Тэгээд өөрийнхөө орлогын үлдсэн хэсгийн 99 хувиар амьдралаа залгуул. Ингээд 99 хувиараа амьдралаа амжуулах зуршилтай болсныхоо дараа орлогынхоо хоёр хувийг, дараа нь гурван хувийг, тэгээд дөрвөн хувь гэх мэтчилэнгээр дээшлүүлэн хадгал.
Орлогоо хэмнэснийхээ хэрээр таны хадгаламж, хөрөнгө оруулалтын чинь хэмжээ өсч эхэлнэ. Мөн тэрчлэн өр зээлээ тогтмол төлсөөр өргүй болно. Ингээд нэгээс хоёр жилийн турш хатуу хяналтын дор та өөрийнхөө санхүүгийн бүхий л амьдралыг зохицуулах бөгөөд өөрөө ажиллаж мөнгө хийдэг саятан болох гол зам руугаа орох болно. Ийм үйл ажиллагааг чин үнэнээсээ хийсэн тэр хүнд амжилт өөрөө ирнэ. Өөрөө оролд, хий, тэгээд та өөрийнхөө хувийн жишээгээрээ орлогоо хэмнзж, мөнгө хуримтлуулж болдог юм байна гэдгийг баталж чадна.
ХӨДӨЛМӨР