Гадаадад байгаа сая доллар эргэлддэг компаниа ХОМ-тээ тусгаагүй Баярцогтыг АТГ шалгах болов уу гэсэн ард түмний хүлээлт байсан ч ийм зүйл болсонгүй.
Эрх баригч намд харъяалагддаггүй нэг нөхөр ийм алдаа гаргасан бол аль эрт “дээлээ нөмрөх” байлаа. Гэтэл сүүлийн үед Дэнзэн ба түүний эхнэр, гэж бас нэг “дээлээ нөмрөх” этгээдүүд гарч ирээд байхад АТГ таг дуугүй сууна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн засаглалын үед төрийн алба төрлийн алба болсон гэж хамгийн их шүүмжлэгдэж байгаа.
Ганцхан жишээ дурдахад эгчийнхээ хүүхдийн нөхрийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилоод зогсохгүй Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга болгосон нь олон хүний дургүйцлыг төрүүлж буй аж. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охины “Говьнүүрс” гэдэг компани Тавантолгойгоос 17 тэрбум төгрөгийн тендэр авах гэж байгаа юм байна.
Гэтэл тэр компанийн захирал эмэгтэй нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр аж. Ашиг сонирхолын зөрчил гэж үүнийг хэлнэ. Өрсөлдөгч нь илт давуу ялалт байгуулчихаад байхад өөр харъяалалын шүүхээр шийдвэр гаргуулж, зүтгэсээр УИХ-ын зөөлөн суудалд суугаад байгаа Г.Батхүүг бас авлига, хээл хахуульд холбоогүй гэх үү. Энүүхэндээ гэхэд АТГ жаахан ялгавартай ажиллаад байна уу даа.
http://www.tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=9917:2013-04-19-06-56-30&catid=78:avilga&Itemid=421