Нэгэн цагт АН-аас дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Д.Энхтайван БХ-ын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнийг прокурор ,шүүхийг худалдаад авчихсан хулгайч одоо нам худалдаж авах л үлдсэн хэмээн бичжээ.
Түний ингэж үзэх нь бас шалтгаантай аж. Шалгалтаар албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, нүүрсийг хууль бусаар дамжуулан экспортлосон, татвар нуун дарагдуулсан гэх мэт олон зөрчил илэрчээ. Тухайлбал, “Таван толгой” ХК 2004-2008 онд нийт 80 тэрбум төгрөгийн татварыг төлөлгүй нуун дарагдуулсан./ Д.Бат-Эрдэнэ Таван толгой ХК-ийн 49 хувийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг/ . Тусгай зөвшөөрлөөр олборлодог, дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй, сайн чанарын коксжих нүүрсийг нэг тонныг 3.1-25.00 ам.доллар буюу дотоодын зах зээлээс 7.7-2.9 дахин хямд үнээр борлуулсан.
“Таван толгой” ХК 2006-2008 онд 89.200-44.496 сая төгрөгийн орлого, ашигтай ажилласан байхад тус компаниас тээвэр зуучлалын эрх авсан “Таван толгой Транс” ХХК /Д.Бат-Эрдэнийн эзэмшилд байдаг/ түүнээс илүү орлоготой буюу 104.746.5-10.890.8 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. “Таван толгой” ХК-аас нүүрс худалдан авч борлуулдаг болон үйл ажиллагааны холбоотой “Пүшинговь”, “Голдентрайнгле”, “Дээдийн говь”, “Говь урал”, “Пүшинмон”, “Энк”, “Таван толгой транс”, “Баян-Уул” ХХК-ууд болон ТУЗ-ын гишүүдийн сүүлийн 1-5 жилийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар 213,861,8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 1,521,7 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
“Пүүшин” зэрэг хятадын компаниудтай нүүрс худалдан авах гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газраас тогтоосон жишиг үнээс доогуур, хэт бага үнээр борлуулж, татвараас зугтаасныг татварын улсын байцаагчид баримтаар тогтоожээ.
Маш олон иргэн хувьцаагаа луйвардуулаад шүүхэд хандсан ч бүгд ялагджээ. Татварын байцаагчид татвараас зугтаасныг нь нотлоод хууль хяналтын байгууллагад өгөхөд шүүхээс 57 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төл гэсэн шийдвэр гарсан ч таван жил хөөцөлдөж гүйсээр саяхан Улсын дээд шүүхээс хэргийг буцаагаад анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх жишээний. Мэргэжлийн хяналтын байцаагчид орон нутгийн Таван толгой ХК-д шалгалт хийгээд цочмоор ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй дарагдсанд тэрээн ийн бухимдсан бололтой.
http://www.tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=9914:2013-04-19-05-23-01&catid=103:2011-06-10-04-57-07&Itemid=776