Карл Лагерфельд Хамбургад банкны чинээлэг ажилтан Отто Лагерфельдийн гэр бүлд төрсөн, 1974 онд Лагерфельд Karl Lagerfeld Impression брэндээ гаргаж эдүгээ алдаршсан дэлхийн нэртэй загвар зохион бүтээгч Карл Лагерфельд хамгийн анх удаа төрсөн өдрөө хэлжээ. Тэрээр “Paris Match” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Ээж минь миний төрсөн өдрийг албан ёсны баримт бичиг дээр өөрчилсөн. Түүнээс болж миний насыг төөрөгдөлд оруулсан” гэв.
“Би одоо 77 настай. 1935 оны есдүгээр сарын 10-нд төрсөн. Ээж минь төрсөн өдрийг минь өөрчилж орхисныг түүнийг нас барсны дараа мэдсэн. Тэр яагаад ингэснийг мэдэхгүй байна” хэмээн нэрт зохион бүтээгч өгүүлэв.
Б.ЦАЦАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN