Английн нэрт топ модельь, телевизийн нэвтрүүлэгч Лиза Снөүдан өчигдөр Лондоны Портлэнд Пласд 40 насныхаа төрсөн өдрийн баярыг нижгэр тэмдэглэжээ.
Улаан даашинз өмссөн байсан нь төрсөн өдрийн эзнийг улам ч тодотгож байсан бөгөөд даруухан будалт нь түүний гоо үзэсгэлэнг илтгэж байсан гэнэ.
Түүний төрсөн өдрийн баярт Холливудын алдарт жүжигчин Мэтт Дэмон эхнэр Лучиана Барросогийн хамт хүрэлцэн очсон нь бусад зочид болоод хэвлэлийнхний гайхшралыг төрүүлсэн. Учир нь “Оушены 11” киноны од жүжигчний нэр зочдын нэрсийн жагсаалтад байгаагүй юм. Тиймдээ ч Лизагийн төрсөн өдрийн гэнэтийн бэлэг нь Мэтт Дэмон байв.