Том Круз, Кэти Холмс нарын долоон настай охин Сури Круз өөрийн хувцасны брэнд гаргах гэрээ байгуулжээ. Ойрын үед Сури охин анхны загварын цуглуулгаа танилцуулах бөгөөд амжилттай болвол АНУ-д Сури Крузын хувцасны хэд хэдэн дэлгүүр нээхээр төлөвлөж байна. Алдартай эцэг эхийнхээ буянаар хэдэн арван шүүгээ дүүрэн гутал, хувцасны цуглуулгатай Сури моодны хувцсанд ихэд дуртай ажээ. Түүний хаана явж байгаа, ямар хувцас өмссөн нь үргэлж хэвлэлийнхний анхааралд байдаг билээ. Оддын хүүхдүүдээс өөрийн брэндийг гаргасан анхны хүүхэд Сури биш юм. Үүнээс өмнө Викториа болон Дэвид Бекхэмийн хүү Ромео 2010 онд хүүхдүүдэд зориулсан нүдний шилний брэнд гаргаж байжээ.
Зууны мэдээ