ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30 жил ханилсан эхнэр Людмила Александровнагаас салжээ. Тэрээр өчигдөр өнгөрсөн тавдугаар сараас хойш анх удаа Людмилатайгаа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо. Тэд Кремлийн ордонд “Эсмеральда” жүжгийг хамт үзжээ.
Тэрээр “Россия-24” сувгийн сурвалжлагч тэднээс “Та хоёрыг салж байгаа гэсэн яриа үнэн үү” гэсэн асуултад “Тийм ээ. Бид салж байна. Энэ бол боловсон салалт” гэж Людмила хариулжээ.
Владимир Путин, Людмила нар 1983 оны зургадугаар сарын 28-нд гэрлэж, өдгөө Мария, Катерина гэх хоёр охидтой. Путин, Людмила нарын харилцаа сүүлийн 10 жил хүйтэн хөндий байсан. Оросын холбооны тэргүүн Уран сайхны гиманстикч Алина Кабаева гэх бүсгүйтэй нэр холбогдож байсан. Одоо энэ явдал сөхөгдөх болов уу гэж оросын хэвлэлүүд шуугиж байна.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ:WWW.BOLOD.MN