Адал явдалт киноны домог болсон жүжигчин Jackie Chan кино урлагаас зодог тайлж байна гэж нэг хэсэгтээ л шуугисан. Гэтэл жүжигчин маань энэ онд 3-н ч томоохон төсөлд оролцох болсон байна.
1-дүгээрт мэдээж “The Expendables 3” төсөл. Энэ төслийн талаар жүжигчин “Expendables-н багт би нэгдсэн нь үнэн. Одоогоор кино зохиолоо хараахан уншаагүй байна. Stallone-тай хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Надад томоохон тулааны хэсэг оногдоно гэдэгт итгэж байна” гэсэн байна.
Харин Police Story-н шинэ төслийн талаар “Яг одоо төслийн ажил уран бүтээл болж байна. 12 Zodiac-н бодвол илүү уянгын бүтээл болж байгаа” гэжээ.
Жүжигчин Fan Bingbing-тай хамтран тоглохоор болсон Skiptrace бүтээлийнхээ талаар “Киноны зураг авалт ирэх 9 сард эхэлнэ. 20 жил бодсон зүйлээ кино зохиол болгож уран бүтээл болгох гэж байгаа. Өмнөх бүтээлүүдийг бодвол тулаан тэс өөр газруудад өрнөх болно. Монгол, Сибир, Шар мөрөн, Макао, Веитнам гэх мэт газруудад… Хөгжилтэй, тулаантай бүтээл болно” гэжээ.
www.URLAG.mn