ОХУ-ын “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзултай үерхээд багагүй хугацаа өнгөрч байгаа.
Тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Миний хайр, хэний ч биш миний л хайр” хэмээн хайраа илчлэн, хаашаа ч явсан хамт онгоцоор нисдэг тухайгаа ярьж байсан нь саяхан.
Өнөөдрөөс эхлэн цахим ертөнцөөр Б.Амархүү, О.Ариунзул нарыг салсан тухай таагүй мэдээлэл цацагдах боллоо. Найз охиндоо гар хүрдэг байсан, нэлээд хартай зэргээр шуугиж байна. Арай ч гар хүрч, ухамсаргүй аашилдаггүй байсан байх гэж найдаж байна. Цуг амьдраад үзсэн биш бид яаж мэдэх вэ дээ.
Тэрээр О.Ариунзул цахим хуудсандаа “Чадал байсан цагт яахав мөнгө олддог юм. Чамайг гэх сэтгэл түрийвч дотроос олдох болов уу Р.Чойном. Гоё шүлэг байна. Welcome to my new life. Happy happy ” гэж бичсэнээс үзэхэд тэд үнэхээр салсан бололтой. Залуу хосуудад маргалдах асуудал байлгүй яахав. Гэхдээ эргээд нийлнэ гэдэгт итгэж байна.
Ж.Цацрал
Эх сурвалж: www.miss.mn