“Twitter” сайт чагтыг ашигладаг. Энэ нь хэрэглэгчдэд маш их таалагддаг бөгөөд тэд чагтын дагуу хайлт хийхэд тухайн чагт орсон үгтэй жиргээнүүд олддог онцлогтой.
“Facebook”-ийн бүтээгдэхүүн хариуцсан байгууллагын менежер Грег Линдлей “Чагт ашиглаж үг бичсэнээр нийгмийг хамарсан томоохон сэдэвтэй нэгдэх боломжтой болно. Хүмүүс үүнийг маш их дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Цаашид олон нийгмийн сүлжээний, микро блог, гэрэл зургийн сайтууд чагт дээр нэгдэх болно” гэжээ.
200 гаруй сая хэрэглэгчтэй “Twitter” сайтад өдөрт дунджаар 655 сая жиргээ нийтлэгддэг. Тэдний дийлэнх нь чагт ашигласан байдаг. Туркт засгийн газрын эсрэг жагсаал цуглаан өрнөж байгаа. Энэ талаарх мэдээллийг “Twitter”-ийн хэрэглэгчид #Taksim хэмээх чагталсан үгээр хайж уншиж байна.