Казахстаны Алма Атагийн их сургуулийн хуулийн сургуулийн оюутан Мадина гэх бүсгүй өөрийн онгон биеэ 10 мянган доллароор үнэлж дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Тэрээр энэ мөнгөө 50 хүүхэдтэй зуны зусланд амарч байгаа өнчин хүүхдүүдэд хандивлах гэнэ. Тэрээр хэлэхдээ “Миний хувьд энэ маш хүнд алхам. Би хүүхдэд маш их хайртай. Ялангуяа эцэг, эхгүй өнчин хүүхдүүд миний сэтгэлийг ихээр эмзэглүүлдэг. Тэдэнд үргэлж эд болон сэтгэл санааны гачигдал тулгардаг. Тиймээс би тэдэнд туслахыг хүсч байна.” гэжээ.
Лалын шашинтай гэр бүлээс гаралтай тэрээр энэ талаараа эцэг эхдээ хэлээгүй бөгөөд нууц нь задарч эцэг эх нь мэдэх вий гэхээс ихээхэн эмээж байгаа гэнэ. Бүсгүйг энэ зараа интернэтэд тавьснаас хойш утсаар нь маш олон хүн залгаж санал тавьсан байна.
miss.mn