Ц.Мянганбаярын эхнэр болж байсан топ модель бүсгүй өдгөө Монголын хамгийн сайхан хүүхнүүдийн жагсаалтыг тэргүүлдэг. Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэнийг ч урдаа гишгүүлэхгүй түүнийг цэл залуухан насандаа олон насаар ах, баян эрийн эхнэр болно гэж хэн ч санаагүй.
Тэрбээр саяхан насныхаа ханийг сонгож бяцхан үрийг нь гаргасан. Түүний амьдралаа холбосон залууг Ганзориг гэдэг бөгөөд “3анаду Майнз” гэх уул уурхайн компанийн захирал гэх яриа байдаг.
Олон жил ганцаараа явсан түүнийг ийм шийдвэр гаргасанд хүмүүс талархан хүлээн авсан гэх.
Мөнхжин охиноо дүүтэй болгосон хатагтай энэ удаа бяцхан охинтойгоо хамт байгаа зурагаа цахим хуудаснаа тавьжээ.