ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид нийт 380 гаруй эмэгтэй ял эдэлж байна. Эдгээр эмэгтэйчүүдээс цөөнгүй хэсэг нь 0-1 насны хүүхэдтэйгээ хамт хоригдож байдаг.
Жирийн дэглэмээр хоригдох хугацаандаа амаржсан эхчүүдийн хүүхдийг нь нэг нас хүртэл ялыг нь хойшлуулж гэрт нь гаргадаг. Харин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол хорихын бүсэд тусгай байранд хүүхдийнх нь хамт нэг нас хүртэл байрлуулаад хугацаа нь болохоор хүүхдийг ар гэрийнхэн буюу асран хамгаалагчид нь шилжүүлдэг аж.
Ээжтэйгээ хамт эрхээ хасуулж байгаа ч тэдний тав тухыг хангах үүднээс бяцхан иргэдэд зориулсан шинэ нярайн байрыг ашиглалтанд оруулахаар болжээ.
Б.Оргил
Эх сурвалж: “http://new.mn“